Найз нєхєрлєлийн тухай сонирхолтой баримтууд
- schedule 2014 оны 11 сарын 1
- chat_bubble 0
Найз нөхөд илч, ивээлтэй байдгийг америкийн эрдэмтэд нотолжээ. Биднийг урин залж байдаг хүмүүсийн сэтгэлийн хөөрөл нь халуун дулаан мэдрэмжийг төрүүлэх увидастай аж. Дараах сонирхолтой баримтыг толилуулъя.
1. Найз нөхөдтэйгээ учран золгох нь эрүүл мэндэд тустайг мэргэжилтнүүд
байталж байна. Хэргийн гол учир нь найз нөхөдтэйгээ байн байн харилцах үед биен дэх прогестероны /өндгөвчнөөс ялгардаг гормон, химийн томьёо нь C21H30O2 .Орч/ түвшин дээшлэн сэтгэл хөнгөрч, түгшүүр багасгадаг
2. Олон улсын найрамдлын өдрийг зургаадугаар сарын 30-нд тэмдэглэдэг байна.
Түүнийг 2011 онд албан ёсоор баталжээ.
3. Ойр дотныхонтойгоо харилцах харилцааны дутагдал нь хүний эрүүл мэндэд муу нөлөөтэйг эрдэм шинжилгээний судалгааны явцад илэрхий болжээ. Найз нөхөд цөөнтэй хүмүүс нойргүйдэлд автаад зогсохгүй архаг ядаргаанд ордог байна. Тийм хүмүүсийг найз нөхөдтэйгээ харилцах харилцааны дутагдалд ордоггүй хүмүүстэй харьцуулахад 90% нь сэтгэлийн шаналалтай байдаг аж.
4. Олон найз нөхөд, танилуудтайгаа хөнгөн шингэн харилцаатай байдаг эцэг эхийн хүүхдүүд нь, энээ тэрээ шалтгаанаар найз нөхөдтэйгээ байнга харилцаад байдаггүй эцэг эхчүүдийн хүүхдүүдээс мэдэгдэхүйц урт насалдаг байна.
5. Эрэгтэйчүүд хоорондын болон эмэгтэйчүүд хоорондын нөхөрлөлд ялгаа их бий. Эрэгтэй найзууд бие биедээ тун эв зүйтэй ханддаг. Эрэгтэйчүүдийн буруутайгаа өршөөн хэлтрүүлэх нь эмэгтэй нь эмэгтэйгээ уучлахаас хамаагүй хялбар дөхөм. Эрэгтэйчүүд эрэгтэй найзыгаа барагтай бол солиод байдаггүйн шалтгаан чухам үүнд л байдаг.
6. Найзууд хоорондоо генетикийн хувьд төсөөтэй байдаг сонирхолтой баримт байна. Үүнийг төрөлхийн зарим зүйлтэй нь холбон жишиж болох юм. Энэ бүхэн нь бид найзуудаа далд ухамсрын түвшинд сонгодгоос тэр.
7. Найз нөхдийн холбоог зөвхөн уулзаж учран, амьд яриа хөөрөө өрнүүлж байж л тогтоох боломжтой гэдгийг нийгмийн бүхий л сүлжээ ашиглагчдын 90% орчим нь баталдаг.
8. Төрөл төрөгсөдөөсөө илүү хуучин найзуудтайгаа харилцаатай байдаг ахимаг насны хүмүүс илүү урт насалдгийг эрдэмтэд олж тогтоожээ. Ингэхэд, төрөл төрөгсөдтэйгээ ойр дотно харилцаатай байх нь хүн удаан амьдрахад ямар ч нөлөөгүй байдаг байна.
9. Сидней хот бол хүмүүс хамгийн их эв найртай амьдардаг хот гэдгийг социологчид олж мэджээ.
10. Хүн боловсролтой байх тусам харилцааны асуудал нь төдийчинээ бага байдаг байна. Бага, дунд сургуулийнхаас өөр ямар ч боловсрол олж аваагүй хүмүүс найзуудтайгаа харилцахад харилцааны дутагдалд ордог байна.
Орчуулсан Я.Жанчив
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...