Дэлхийн хамгийн өвөрмөц 10 иллэг
- schedule 2019 оны 6 сарын 14
- chat_bubble 0
Могойн иллэг.
Филиппиний Себу амьтаны хүрээлэнд жуулчдад зориулан могойгоор иллэг хийдэг гэнэ. Зориг зүрхтэй хүмүүс 10-15 минутын турш 250 кг жин татах аварга могойнуудыг биен дээгүүрээ гулсуулан иллэг хийлгэх юм байна. Эдгээр аварга могойнууд нь цадталаа хооллосон 4 хар бар питон, хулсны шар могойнууд юм. Иллэг гэхээсээ жуулчдын сонирхлыг татсан зугаа юм байна.
Кактусан иллэг.
Мексикийн Пунта-Мита хотын “Дөрвөн улирал” амралт, сувилал, зугаалгын газар кактусаар иллэг хийдэг байна. Энэхүү иллэгээ хакали гэж нэрлэдэг байх юм. Энэ өргөст ургамлаар яаж иллэг хийдэг бол, өргөмийг нь ашиглах замаар хийдэг юм болов уу гэж та гайхаж магадгүй. Гэвч тийм биш. Өргөсийг нь салгаж авсан навчаар нь хийдэг. 205 ам.долларын үнэтэй энэ иллэг нь кактусын шүүсээр арьсыг торго шиг болгох гэнэ.
Гижигдэх иллэг.
Испанийн Мадрид хотын “CosquilleArteSpa” хэмээх газар үйлчлүүлэгчдийн стресс ядаргааг тайлахаар ер бусын иллэг санал болгодог ажээ. Энэ нь гар хуруугаараа хийх биш хөнгөн эдээр тухайлбал өдөөр биеийг илбэн хүрч гижиг хүргэн иллэг хийдэг ажээ. Цэвэр агаар намуун зөөлөн ая, рашаан ус зэрэг нь зохицсон энэ иллэг 25-45 еврогийн үнэтэй.
Мэсэн иллэг.
Тайванд хутга заазуураар иллэг хийдэг гэнэ. Бас л зориг зрхтэй хүмүүсийн хийлгэх иллэг. Хятадын 2000 жилийн түүхтэй энэ иллэг хүний хорт бодис, муу энергийг гадагшлуулж, цусны эргэлтийг сайжруулж мэдрэлийн эд эсийг сэргээж өгдөг гэнэ. Арай л зүсчэхгүй исгэчихгүй хийгддэг 10 минут үргэлжлэх иллэг нь 3.3 ам.долларын үнэтэй ажээ.
Зааны иллэг.
Тайландын Чианг Май цэцэрлэгт хүрээлэнд жуулчдыг татах зорилгоор заанаар “иллэг” хийлгэдэг байна. Эр зоригтой хүмүүс 3-4 тн-ийн жинтэй заанаар дээрээ гишгүүлэх байх. Тусгайлан сургасан зааныг амьтан хүрээлэнгийн амьтан сургагч дасгуулагчийн заавраар таны биен дээр зөөлхөн дарж хөдөлгөдөг гэнэ. Тиймээ та ер бусын мэдрэмж авна гэнэ.
Завин дээрх иллэг.
Дэлхийн хамгийн романтик хот Италийн Венецэд Cipriani зочид буудлын “Casanova Spa” үйлчлүүлэгчидээ гондоло завин дээр усанд явангаа иллэг хийлгэх үйлчилгээ санал болгодог ажэ. Түүхт хотын усан гудамжаар аялангаа иллэг хийлгэх нь үнэхээр ядаргаа стресс тайлах шилдэг арга гэнэ.
Дун хорхойн иллэг.
Япон, Англи, Орос зэрэг улсуудад Спа буюу рашаан, физик сувилал иллэг нь хамгийн их хөгжиж дэлгэрсэн байдаг. Тэдгээрийн нэг дун хорхойгоор иллэг хийх гэнэ. Дун хорхой нь нүүрний арьсан дээгүүр яван арьсны элдэв өвчин эмгэгийг авч арьсийг зөөлөн толигор болгохоос гадна амрааж өгдөг гэнэ.
Алгадах иллэг
Тайландын 100 агруй жилийн түүхтэй нүүр цохих, алгадах иллэг нь дэлхийн олон оронд дэлгэрч байгаа нэгэн төрлийн өвөрмөц иллэг. Ингэж иллэг хийлгэснээр хүний нүүрний арсны эд эсийг цочроон сэргээж хөгшрөлтийг удаашруулдаг гэдэг байна.
Өндгөн иллэг.
Хүүхдэд хийдэг иллэг гэнэ. Хятадын зарим нутагт хүүхдийн үс авсны дараа өндгөөр иллэг хийдэг ажээ. Энэ нь зан үйл билэгдлийн чанартай уламжлал юм байна.
Дөлөн иллэг.
Хятадын болоод дорнын орнуудад гал, дөл төөнүүрээр иллэг ихээр хийдэг. Өвлийн улиралд хамгийн ихээр хийдэг дөлөн иллэг нь тураах хамгийн шилдэг аргын нэг гэнэ. Иллэгийг хийхдээ амархан шатдаггүй даавуу тавьж дээр нь архи, спирт зэрэг асган шатааж хийдэг ажээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...