Хойд Солонгосын энгийн амьдрал-1
- schedule 2014 оны 4 сарын 23
- chat_bubble 0
Ассойшетэд пресс агентлагын фото сурвалжлагч Дэвид Гуттенфелдер /David Guttenfelder/ дэлхийд алдартай сэтгүүлч юм. Тэрээр бас Умард Солонгост хүлээн зөвшөөрөгдсөн зурагчин. Дэвид 2011-2013 онуудад БНАСАУ-д жил бүр зорчин тус улсын ард иргэдийн энгийн өдөр тутмын бодит амьдралыг фото зурагт буулгажээ. Зарим зургууд нь манай орныг санагдуулж байна.
Түүний гадаад ертөнцөөс тусгаарлагдсан хаалттай улсын амьдралыг нээлттэй болгосон зургуудаас сонирхоё.
Пхеньян хотын төв хэсгийн зам дээр зогсож буй замын цагдаа. 2011.04.13
Пхеньянаас Кэйсон орох хурдны замаар явахад. 2011.04.17
Пхеньян хотын төв хэсэг. Үдшийн бүрий. 2011.04.12
Чангванг бага сургуулийн охин төгөлдөр хуур тоглож буй. 2011.05.09
Чангванг бага сургуулийн биологийн хичээлийн үзүүлэнгийн танхим. 2011.05.09
2011.04.14. Их Удирдагч Ким Ир Сений Пхеньян дахь Мансу толгой дээрх хүндэтгэлийн цогцолбор хөшөөнд цэцэг өргөн мэндчилж байна. 04.15-нд Их удирдагчийн төрсөн өдөр тохиодог ба энэ өдрийг үндэсний баярын өдөр болгож 1948 оноос хойш жил болгон "Нарны баяр" хэмээн тэмдэглэдэг.
Ким Ир Сений төрсөн өдрийн баярын арга хэмжээ. Бадмингтоны тамирчид бүжиж байгаа нь. 2011.04.15
2011.04.13. Мангёндай /Mangyongdae/ амралт зугаалгын цогцолборт
Пхеньян. 2011.04.15
Корё зочид буудлын ор. 2011.03.08
Өглөө эртлэн баярт оролцохоор явж байгаа нь. 2011.04.14
Хурдны зам дээр баригдсан, хоёр Солонгосыг нэгдэхийг бэлгэдсэн хаалга. 2011.04.18
Хрдны зам хоосон байгаа нь. 2011.04.21
Голын дээгүүр тавигдсан төмөр замын гүүрээр дугуйтай алхан гарч байгаа хүмүүс. 2011.04.19
Пхеньяны гудамжаар ховорхон харах автомашин. 2011.04.12
Сонгодог хөгжмийн концерт үзэхээр хүлээж байгаа залуус. 2011.03.10
Метро. 2011.03.10
Нампо гудамжинд шорлог зарж буй эмэгтэй. 2011.04.21
Зугаа цэнгэлийн парк дахь рестораны хоол. 2011.04.16
Нампо дахь далайн эргийн төмөр замаар механик хэрэгсэл ашиглан ачаа тээвэрлэж байгаа иргэд. 2011.04.11
Ажлын өдөр дуусаад харьж буй ажилчид. 2011.04.18
Ким Ир Сений бунханы өмнө үргэлж цэцэг өргөсөн байдаг. 2011.04.13
Метроны буудлын дэргэдэх гудамжны самбараас сонин уншиж байгаа нь. 2011.05.10
Пхеньяны зоо парк. 2011.04.22
Бээжингээс ирсэн Европын жуулчид Эйр Корё ОУ-ын нисэх онгоцны буудалд. 2011.04.12
Дайны музей. Гарбөмбөг ашиглан хийсэн гэрэл. Үүнийг Японы түрэмгийллийн үеэр нуувчинд ашиглаж байжээ.
Хүүхдийн найрал дууны хор. 2011.04.14
Уулчид Моёхаянг уулан дээр. 2011.04.20
Уулчид Моёхаянг уулан дээрх амралтын хэсэгт. 2011.04.20
Пхеньяны Ким Ир Сений паркт түүний төрсөн өдрийн баярын арга хэмжээний үеэр. 2011.04.15
Эйр Корё. Бээжингээс Пхеньян нисэх үеийн аюулгүй байдлын видео зааварчилгаа. 2011.03.08
Mangyongdae гудамжаар хаалга тээвэрлэн яваа ажилчид. 2011.04.13
Пхеньян дахь "Агуу Ардын Сургалтын ордон"-ы стерео хөгжимт номын сангийн танхим.
Мэргэжлийн зурагчин. Баярын үеэр. 2011.04.14
Кэйсонг орчим дахь жижиг тосгон. 2011.04.17
Ким Ир Сений бунхант цогцолборын хүндэт харуул. 2011.04.13
Тайдон гол. 2011.05.09
Хотын нийтийн тээврийн гол унаа трамбай. 2011.04.15
"Нарны баяр"-ын үеэр паркад хөгжилдөн цэнгэж байгаа нь. 2011.04.16
Тайдон гол. 2011.04.13
Моёхаянг уулан дээрх ресторан. 2011.04.19
Моёхаянг уулан дээрх Похёнг сүмийг сэргээж багаа нь. 2011.04.19
Японы түрэмгийллийн эсрэг тэмцэлд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалын хөшөө. 2011.04.21
Барилга үйлдвэрлэл. 2011.04.13
Ким Ир Сений бунханы өмнө гэр бүлийн зургаа татуулдаг "заншилтай". 2011.04.15
Ресторан дахь Солонгосын уламжлалт хоол "naengmyeon". 2011.03.10
2009.05.09 өдөр Инха-2 пуужинг хөөргөсөн.
Дээд зэрэглэлийн зочдод үйлчилдэг унаа. 2011.04.13
Буудал дээр унаа хүлээн зогсож буй офицерууд.
Ким Ир Сений нэрэмжит их сургуулийн усан санд оюутнууд. 2011.04.13
Хүүхдийн ордны цэцгэн хивс. 2011.04.14
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...