Санчир гарагийн мөсөн дор далай байгааг илрүүлжээ
- schedule 2014 оны 4 сарын 15
- chat_bubble 1
Сансрын Кассини аппарат Санчир гарагийн Энцелад сарны мөсөн дор далай /ус/ байгааг тогтоож чаджээ. Сансрын хиймэл дагуулын өгсөн мэдээгээр уртаараа 500, өргөнөөрөө 30-40 км газар нутгийг хамарсан байгаа ажээ.
Тэгэхээр эрдэмтэдийн тоцоолж байгаагаар тэнд амьдрал байгаа гэжээ. Хиймэл дагууллын өгсөн мэдээгээр тэнд фосфорын силикат, хүхрийн нэгдэл байгаа ба ус болоод идэвхтэй тектоник хөдлийн дүнд микро амьдрал байх нь тодорхой гэж үзэж байгаа гэнэ. Эрдэмтэд дээрх онол баримтыг үндэслэн тэндээс органик молекул, давс олдоно гэж үзэж байна.
Тодруулга: Санчир гарагийг судлах зорилгоор НАСА-гийн 1997 онд Кассини-Хайгенс аппарат хөөргөсөн. Энэхүү аппарат 2004 он долоодугаар сард Санчир гарагийн орбитод орсон. Улмаар Хайженс аппарат 2004 оны арванхоёрдугаар сард Кассинигаас салж 2005 оны нэгдүгээр сард Санчир гарагийн хамгийн том сар Титан агаар мандалд орж амжилттай газардсан.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...