Хамгийн сайн таван коньяк
- schedule 2013 оны 6 сарын 27
- chat_bubble 0
Янз бүрийн амт, үнэртэй олон төрлийн коньяк байдаг. Эдгээрийг оройн хоолны дараа уух нь үнэхээр агуу сайн. Сайн шарз нь халуун брэнди, сайхан хачиртай зууш, “Эспрессо” эсвэл сайн чанарын чанасан кофе шиг үйлчилгээ үзүүлнэ.
Коньяк нь брэндигийн нэг төрөл юм. Бүх төрлийн жимсний архийг брэнди гэдэг бол коньяк нь зөвхөн тусгай сортын усан үзмээр хийсэн архийг хэлдэг байна. Францын “Коньяк “компанид үйлдвэрлэгдсэн брэнди нь тухайн газрынхаа нэрээр нэрлэгдэх болсон байна. “Коньяк” нь нарийн технологийн горимын дагуу үйлдвэрлэгддэг. Энэхүү үйл явц нь 300 жил үргэлжлэсэн нь ч бий.
Харин тухайн бүтээгдэхүүний 90 хувь нь тусгай сортын буюу “Ugni Blanc”, “Folle Blanche”, “Colombard” усан үзмийн шүүс ордог. Түүнийг зэс саванд хоёр удаа нэрээд царс модон торхонд хамгийн багадаа 2 жил дарна.
Дэлхийд коньяк үйлдвэрлэгч хамгийн том дөрвөн хаусаар (үйлдвэр) 1-рт “Hennessy”, 2-рт “Remy Martin”, 3-рт “Martell”, 4-рт “Courvoisier” ордог. “Courvoisier”-ийг 2005 онд АНУ-д төвтэй “Fortune Brands Inc” холдинг худалдан авсан гэнэ. Харин нийт коньяк үйлдвэрлэгчдийн тоо 200-д хэдийнэ хүрсэн байна.
Франц дахь “Коньякийн олон улсын мэргэжлийн үндэсний товчоо” -ноос коньякийг гурав ангилдаг.
- VS (Very Superior) буюу гурван одоор тэмдэглэдэг хоёр жил хүртэлх хугацаагаар торхонд хадгалсан бага настай брэндиг оруулдаг.
- VSOP (Very Superior Old Pale) дөрөв жил хүртэл торхонд хадгалсан байдаг ба харин торхны нас маш олон жилийн настай гэнэ.
- XO (Extra Old) коньяк нь зургаагаас дээш жил торхонд дарсанбайдаг. Голдуу 20-оос дээш жил хадгалсан байдаг байна. Өнөө жил дарсанбол 2018-2020 онд савлаж байж коньяк болох нь ээ.
Түүхээс харахад АНУ-ын хэрэглэгчид голдуу 2 жилийн настай VS (Very Superior) буюу дээд зэргийн коньяк хэрэглэдэг байжээ. Гэвч саяхнаас дөрвөөс дээш жил дарсан VSOP (Very Superior Old Pale) шарзны эрэлт нэмэгдсэн мэдээ байна. Харин зургаан жилээс дээш дарсан XO (Extra Old) коньякын гол зах зээл нь Зүүн Ази гэнэ.
Дэлхийн зах зээлийн хувьд хамгийн том зах зээл нь Хойд Америк, Еврод, Ази. Улс орноор нь хэлбэл АНУ байдаг гэнэ. Харин Европдоо Их Британи, Герман, Франц ордог байна. Нийт үйлдвэрлэгдсэн коньякийн 90-ээс дээш хувь нь экспортлогддог байна. Хамгийн өсөлттэй зах зээл нь Орос, Хятад гэнэ.
Сайн лонх коньяк 10 мянган ам.доллар хүрэх нь ч бий. сэн тохиолдол байдаг байна. Үнэдээ нийцсэн хамгийн сайн өргөн хэрэглээний таван коньякийг нэрлэе.
1. Hennessy XO (Extra Old)
Лонх нь 120-200 ам.доллар – 750мл-ийн 6 (настай) жил дарсан.
2. Remy Martin XO (Extra Old)
Лонх нь 120-200 ам.доллар – 750мл-ийн 6 жил дарсан.
3. Remy Martin VSOP (Very Superior Old Pale)
4 жил дарсан. Remy нь хамгийн их борлууллаттай VSOP коньяк юм. Remy Martin –ийг анх 1724 онд гаргажээ.
4. Courvoisier VSOP (Very Superior Old Pale)
4 жил дарсан. 750 мл-ээр савлагаатай.
5. Hennessy VS Cognac (Very Special)
750мл-ийн 2 жил дарсан.
Хамгийн үнэтэй арван коньяк /шарз/
10. Courvoisier L’Esprit Decanter - 5,000 ам.доллар
Олон зүйлийн нарийн найрлагатай Напелеон хааны хэрэглэж байсан “Courvoisier’s L’Esprit Decanter”-ийг хатаасан гүйлсийн цэцэг, анхилуун үнэр шингээж хийсэн ба амт нь эхэндээ хүчтэй чанга мэт боловч дараа нь зөөлөн болдог.
9. Jenssen Arcana - 5,500 ам.доллар
Царсан торхонд 100 жил дарсан “Jenssen Arcana” нь хүчтэй, ер бусын гайхалтай найрлагатай ба лац тэмдэг, гэрчилгээтэйгээр зөвхөн захиалгаар тусгай лонхонд 43%-ийн алкахолтой 750 мл-ээр савладаг байна.
8. Hine Triomphe Talent De Thomas Hine Crystal Decanter - 6,000 ам.доллар
“Hine” дэх үйлдвэрт хийсэн “Talent de Thomas” коньяк нь Maccasar хар модон болон Honduran улаан зандан модоор хийсэн хайрцагтай ба дээд зэргийн навчин тамхи дагалддаг гэнэ. 750 мл савлагаатай, 40%-ийн алкахолтой, XO ангиллын 1991 онд гаргасан коньяк гэнэ.
7. Frapin Cuvйe 1888 - 6,400 ам.доллар
Нарийн онцгой найрлагатай “Frapin” үйлдвэрийн коньяк. 1888 оноос эхлэн Пьер Фрапины бүтээсэн Cuvйe коньяк нь одоо үед болор шилэн лонхыг мушгирч ороосон 24 каратын алтан бөглөөтэй зарагддаг байна. Энэхүү савлагаа нь Шексперийн жүжгийг санагдуулам байдаг гэнэ. Энэ коньяк нь зөгийн бал, ванил, цэцгийн амтыг зэргийг хослуулсан тансаг сайхан амт оруулсан юм байна.
6. Martell Creation In Handcarved Baccarat Decanter - 7,500 ам.доллар
Анхныхан царсан торхонд хадгалагдсан 19-р зуунаас эхтэй коньякийг дахин боловсруулан гаргасан Martell-ийн гайхамшигтай коньяк. Дээд зэргийн энэхүү коньяк нь хатаасан жимс, бүржмэл, хушга, седарвуд (нэгэн төрлийн самар) амтагдсан зөөлөн амттай.
5. Le Voyage de Delamain - 7,900 ам.доллар
Жэймс Деламайны тусгай найрлагаар зөвхөн 500 тоогоор болор лонхонд савлан хийсэн цуглуулагч нарын худалдан авахын хүслэн болсон коньяк. Дорнын халуун ногоо, Оросын ангийн арьс, кофе, тамхи нь энэхүү коньяктай харьцуулахад гундуу харагдана гэсэн утгатай хэллэг байдаг байна.
4. Hardy Perfection 140 настай - 12,900 ам.доллар
Магадгүй “дэлхийн хамгийн настай хольцгүй коньяк” алдрыг хүртэх байх. “Hardy” коньякыг Даумыг 1878 оноос эхэлсэн Жэймс Даумын болор шилэн сав, суулга гоёл дэлхийд алдартай болор лонхонд 300-хан тоогоор савласан. Энэ нь коньяк нь царс мод, шокалад, кофены амттай маш ховор эд гэнэ.
3. Remy Martin Black Pearl Louis XIII - 55,000 ам.доллар
Remy Martin-ийн гүн хуван шар өнгөтэй “Black Pearl Louis XIII” коньякийг амталж үзэхийг хүсч байгаа бол 40-100 жилийн настай 1200 лонх савласан коньякаас олж авах хэрэгтэй. Энэ коньякийн хувьд цэцэгсийн үнэр, жимс, халуун ногоо зэрэг нь дэмий зүйл гэнэ.
2. Hennessy Beaute du Siecle - 200,000 ам.доллар
Хүрэл түлхүүрээр онгойлгодог тусгай гомсог мөнгөлөг, толь бүхий авдарт байдаг ба Baccarat-ын (Францын алдартай болор шилэн эдлэл хийдэг газар) тусгай суурь бүхий болор шилэн лонхонд савласан коньяк. 50-100 жилийн настай дээд зэргийн ердөө 100-хан тоогоор үйлдвэрлэсэн коньяк.
1. Henri IV, Grande Champagne – 2,000,000 ам.доллар
1776 оноос хойш Хенри IV болон түүний шууд удмынханы хэрэглэж байсан коньяк бөгөөд тэдгээрээс өвлөгдөн ирсэн юм байна. Энэхүү 100 дээш жилийн настай коньякийг 6500 эрдэнийн чулуугаар чимэглэсэн лонхонд савлаж, дотроо 24 каратын алт хийсэн гэнэ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...