Улсын байцаагчид энэ сарын 26-нд цусаа өгнө
- schedule 2014 оны 2 сарын 14
- chat_bubble 0
Өөрсдөө өгөхөөс гадна бусдыг өгөхийг уриалж байна. Энэ тухай унших зуур хэн нэгний амь нас үхлийн ирмэгт тулж ирээд байж мэдэх юм. Хэрвээ та
-
17-60 настай
- 45 дээш кг жинтэй
- Одоо ямар нэг өвчин эмгэггүй бол цусны донор болж болно.
Та цусаа бэлэглэхээр шийдсэн бол...
- Сайн унтаж амарсан байх,
- Хувийн ариун цэвэр сахих,
- Шингэн зүйл / ус, баахуу цай/ ахиу уух,
- Иргэний үнэмлэх, бичиг баримттайгаа ирээрэй.
Цусаа бэлэглэхэд 5 минут орчим л хугацаа шаарддаг. Гэхдээ цусны донор хүн бүртгүүлэхээс эхлэн цусаа бэлэглэсний дараа түр амрах хугацааг оруулан нийтдээ 30-40 орчим хором зарцуулдаг.
Цусны 40-45% -ийг хүчилтөрөгч тээгч улаан бөөм эзлэнэ. Үлдсэн 55-65% -ийг сийвэн, цөөн хэмжээний цагаан бөөм, бүлэгнүүлэгч хүчин зүйлс болон ялтсан эсүүд эзлэнэ. Цусны энэ олон төрлийн бүрдэл хэсэг нэг бүр нь бидний хүмүүсийн амь насыг аврахад чухал үүрэгтэй.
Насанд хүрсэн хүний цусны дундаж хэмжээ 4-5 литр буюу ойролцоогоор биеийн жингийн 8% байдаг. Нэг шоо мм цусанд 4-5 сая улаан бөөм, 4000-11000 цагаан бөөм, 150000-400000 ялтаст эс агуулагдаж байдаг. Цусны улаан бөөм ойролцоогоор 120 хоногийн настай ба цагаан бөөм ерөнхийдөө 3-9 хоног амьдарч чаддаг. Хүний бие цусны шинэ эсүүдээр байнга нөхөн төлжигдөж байдаг.
Хүний зүрх цохилж байх үедээ зүрхнээс шахагдах цусны хэмжээ 20% нь шууд тархинд очиж, амдралын чухал хэрэгцээт хүчилтөрөгчөөр хангаж байдаг. Хүний бие дунджаар 25 тэрбум цусны улаан бөөмтэй. Жирэмсэн эмэгтэйн цусны хэмжээ төрөхийнхөө өмнөхөн бараг 45% нэмэгддэг. Өвчин эмгэгээс болж аюулд өртсөн хүмүүст өнөөдөр хором бүрт олон төрлийн цусан бүтээгдэхүүн сэлбэж амь насыг нь аварч байдаг.
Цус болон цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал нь цусаа сайн дураар, шан харамжгүй өгөгч, аливаа аюулаас хамгаалагдсан доноруудыг элсүүлж, тодорхой хугацаанд тэдэнд хандан цусыг нь авч байх зэргээс өгсүүлээд олон хүчин зүйлс хамаарна. Цус цуглуулах цэвэр ариун нөхцөл, доноруудыг шинжлэх зохистой арга хэмжээ, өргөжүүлсэн сорил, цусыг зөв хадгалах болон эмнэлгийн нөхцөлд цусыг зөв хэрэглэх зэрэг нь цусны аюулгүй байдлыг хангана
Хүний биеийн артерийн ч бай, венийн ч бай аль ч судас хойно хойноосоо залгагдан үргэлжилж, уртын хэмжээ нь 150 000 км болдог. Дундаж хүний цусанд агуулагдах төмөр нь хүний хумсыг 5 см зузаан будахад хүрэлцэх бөгөөд үүний гуравны хоёр нь цусны улаан бөөмөнд оршдог.
Цусны улаан бөөмийг анх 1658 онд нээсэн А, В, АВ, болон О гэсэн хүний цусны дөрвөн бүлэг байдгийг тогтоожээ. Түүний дараагаар хүний резус эерэг, резус сөрөг гэж хуваадаг резус фактор (Rh) байдгийг нээсэн. Өнөөдөр мэргэжилтнүүд цусны бүлгийг 100 гаруй дэд бүлгээр нь маш нарийн тогтоож чадаж байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...