Гавлын ясаар хийсэн орчин үеийн урлаг
- schedule 2014 оны 1 сарын 10
- chat_bubble 0
Энэ нь биднийг юугаар ч гайхуулах зїйл биш гэмээр. Харин тэгвэл їгїй юм аа. Саша Виноградова Ижевск нутгийн зураач, зохион бїтээгч залуухан бїсгїй бєгєєд эртний орос ардын уламжлалт зургуудыг єєрийнхєє євєрмєц сэтгэлгээгээр урлан биднийг сорьж байна.
Уран бїтээлчийн гавлын яснууд дээр зургуудад Орос ардын аман зохиол амьдраад ирэх шиг. Хоосон ухархайнууд Ардын янз бїрийн уран зургийн хэв маягаар хїрээлїїлсэн хоосон ухархайнууд бидэн рїї ширтэнэ.
Залуухан зураач бїсгїй сїїлийн їед АНУ-ын Лос-Анжелест ажиллаж амьдарч байна. Тийш нь тїїнийг америкийн нэгэн нэр хїндтэй компанийхан зураг зуруулахаар дуудсан гэж тэрээр блогтоо бичиж байна.
Нэгэн удаа тєрєлх гэр орноо санагалзан уйтгарлаж суухдаа гавлын ясан дээр орос ардын хэв маягаар зурах санаа тєрсєн байна. Хошин шогийн мэдрэмж нь Саша Виноградовад єєрийгєє иллэрхийлэх хєшїїрэг болжээ. Мексекийн “Үхэгсэдийн єдєр” уран бїтээлч бїсгїйн санаанд бууж хэд хэдэн гавлын ясан дээр зурсан зураг нь сїїлдээ бїхэл бїтэн тєсєл болж хувирах нь тэр.
Євєрмєц материал дээр зурсан зургуудаа тэрээр бурхан болоочдыг доромжилсон хэрэг биш харин ч ер бусын хєгжилтэй харагддаг гэж їзэж байна.Та урлагийг, тэр тусмаа уран зургийг їнэлдэг її? Тийм бол зургийн їзэсгэлэнгээс оросын урлаачдын зургийг заавал худалдаж аваад зогсохгїй тэнд XIX-XX зууны зургуудыг худалдаж ч болно. Їзэсгэлэнд тавигдсан янз бїрийн чиглэлийн сонирхолтой зургуудаас аль таалагдсанаа сонгох боломж Танд бий!
Тэгээд ч Саша Виноградова хєгжилтэй бас нийтэч нэгэн. Хэн хїссэн бїхэн Сашагийн “Амьд сэтгїїл” / Живой журнал/ блогт зочилж тїїнтэй болон уран бїтээлтэй нь ойртон танилцаж болно. Тэрээр шинэ бїтээлїїдийнхээ гэрэл зургийг тогтмол дэлгэж, хїссэн болгоны асуултад хариулж байдаг. Уран зураг, уран бїтээлд хандах энэхїї цэл залуухан авьяас билэгтний євєрмєц хандлага биднийг нэг бус удаа гайхашралд оруулах нь дамжиггїй
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...