Оюун ухаанаа сайжруулах энгийн аргуудыг танилцуулъя
- schedule 2014 оны 5 сарын 1
- chat_bubble 0
Калифорнийн их сургуулийн эрдэмтэд сонгодог хөгжим, тэр дундаа суут Моцартын хөгжим сонсдог, төгөлдөр хуур гэх мэтийн хөгжмийн зэмсгээр хичээллэдэг, дуулах дуртай хvvхдvvдийн сэтгэн бодох чадвар илvv өндөр байгааг тогтоосон байдаг. Оюун ухаан сорьсон дасгал хийхээс өмнө Моцартын аясыг сонссон хvvхдvvд өмнөхөөсөө 10 оноо илvv авч байжээ.
Тайлбарлан ярьж бай
Ярих тархинд сайн нөлөөтэй. Гэхдээ ярих сайн гээд хаа хамаагvй чалчих хэрэггvй. Сайн ойлгохгvй байгаа зvйлээ бусдад тайлбарлан ярих гэж оролд. Ингэж тайлбарлах гэж оролдох vед тухай зvйлийн талаарх зөв ойлголт өөрт чинь буунав.
Өөртөө итгэ
Өөрийгөө ухаантай, бололцоо чадвар тань цаашид улам ч нэмэгдэж сайжирна гэдэгт итгэ. Хvрсэн амжилтуудаа бага гэж гололтгvйгээр цаасан дээр тэмдэглэн аваад, тvvнээ vе vе vзэж өөрийгөө урамшуулж бай.
Загас ид
Загасны маханд фосфор ихээр агуулагддаг. Харин фосфор нь тархины vйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Япончуудын шинжлэх ухааны ололт, амжилтыг загас их хэрэглэдэгтэй нь холбон тайлбарлах нь бий.
Маргаанаас зайлсхий
Хvнтэй маргалдах, уурлаж бухимдах, эсвэл хэрvvл маргаантиай таагvй орчинд байх нь сэтгэх чадварыг тань бараг vгvй болтол нь бууруулах аюултай. Тиймэрхvv газраас зайлсхий.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...