Бие хамгаалагчийн сургалтад хамрагдахад 82 500 ам.доллар төлдөг
- schedule 2017 оны 6 сарын 22
- chat_bubble 2
Бие хамгаалагч бэлтгэдэг Хятадын бүхий л сургалт курсууд ийм байдаггүй байж болох юм. Зураг дээрээс сургалт ямар хатуу чанга дэглэмтэй явагддагийг харж болно. Камерын ард үүнээс ч хэцүү байдаг байж мэдэх юм.
Сургуульд нэг л зарчим үйлчилдэг. Нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө гэж. Хэрэв нэг сурагч заасан хугацаандаа амжиж ирээгүй бол бусад нь ч хариуцлагаас үүрэлцэх ёстой байдаг.
Хятдад сүүлийн үед бие хамгаалагчийн эрэлт хэрэгцээ нэмэгдсэн байна. Тиймээс энэхүү сургалтыг тусгай хүчнийхнийг хэрхэн бэлтгэдэг тэр зарчмаар явуулдаг байна. Сургалтын төлбөр жилийн 500 000 юань буюу 82 400 ам.доллар гэнэ.
Сургалт тогтсон хөтөлбөрийн дагуу явагддаг. Тулааны урлаг, техник хэрэгсэлтэй харьцах гэх мэт. Ирээдүйн бие хамгаалагч өөрийн харилцагчийнхаа амь насыг гал усны аюул, гэнэтийн довтолгоо гээд бүхий л зүйлээс хамгаалж чаддаг байх ёстой.
Өмнө нь энэ сургалтад биеийн хүч илүүтэй шаарддаг хэмээн голцуу эрчүүд хамрагддаг байсан бол одоо эмэгтэйчүүд суралцаж байна. Ийм эрчимжүүлсэн сургалт ихэвчлэн 8-10 сарын хугацаатай байдаг аж. Сургалтын ачааллыг суралцагчид ийм урт хугацаагаар тэр бүр даадаггүй. Харин төгсөгчдийг өндөр цалинтай байнгын ажил хүлээж байдаг.
Элсэлтийн хувьд мэдээж хатуу чанга байх бөгөөд элсэхийг хүсэгчдийн хамгийн хүчтэй, тэсвэртэйг нь сонгох нь гарцаагүй.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...