Аюултай агшин болоод аюултай үйлдэл хийгчид
- schedule 2017 оны 8 сарын 14
- chat_bubble 0
Бид энэ удаад хүмүүсийн зүрхний цохилтыг түргэсгэх, магадгүй зарим нь өөрийгөө байна гэж төсөөлбөл сүнс зайлмаар эрсдэлтэй аюултай агшин болоод тийм алхам хийдэг хүмүүсийн зургийг орууллаа.
Зурагчин ачааны “Shinyo Sawako” хөлөг онгоц Хонконг дахь зогсоолд хүчтэй шуурганы улмаас ёроолоороо ирж мөргөх агшины өмнөх зургийг авч чаджээ.
Энэхүү хоёр уулын хооронд сагсанд суун төмөр кабель утсаар дамжиж байгаа нь ямар нэгэн эктрем аялал зугаалга биш юм байна. Хятадын Юшан тосгоныхон хүний ертөнцтэй харилцахын тулд далайн түвшнээс дээш 400 м өндөрт байрлах энэ л төмөр татлагаар дамжих хэрэгтэй болдог байна.
Жан хэмээх энэ эр долоо хоног бүр төмөр татлага утсыг зэврэлтээс хамгаалах болон татлагын элэгдэл, нааш цааш гүйх хөдөлгөөнийг хөнгөвчлөн тосолж өгдөг гэнэ.
АНУ-ын Йосемити үндэсний паркын хадан эгц хавцалд шөнийг унтаж өнгөрөөсөн авирагчид.
Хятадын Шаньси мужийн Хушань уулын “Үхлийн зам” хэмээх эгц хаданд байрлуулсан зам дээр сууж буй жуулчин.
Оманы 30 м-хадан цохион дээрх “Улаан бух” хэмээх тавцангаас ус руу үсэрч байгаа тамирчин.
АНУ-ын Колорадо мужийн Гленвүд Спрингс дэх эргэлдэгч савлуур хүний адреналиныг ялгаруулах болно.
Зураглаачид хамгийн аюултай мэргэжлүүдийн нэг гэдгийг харуулсан зураг. Үнэхээр санаандгүй аймшигтай, аз сорьсон явдал болжээ.
Энэхүү жорлон нь Оросын Кара-Тюрек хэмээх газар хавцлаас илүү гаргаж агаарт байрласан дэлхийн хамгийн экстрем жорлон. Энэ жорлон далайн түвшнээс дээш 2.5 км-ийн өндөрт байдаг гэнэ.
АНУ-ын олсон дээгүүр явагч Ника Валленда хамгаалах хэрэгсэлгүйгээр Гранд каньюны хоорондох ойролцоогоор 500м-ийн өндөрт байх татлага төмөр утсан дээр явж байгаа нь.
Мөн татлага олсон дээгүүр явагч Брайна Мосбо Бразилийн Рио де Жанейрод хавцлын дээгүүр 850 м-ийн өндөрт татсан олсон дээгүүр явж буй нь.
Өмнөд Африкийн экстрем аялагчид Викториа хүрхэрээн дээрээс каяак завьтай буух гэж байгаа нь.
Америкийн Йошимитейн үндэсний паркад хадан оргилыг эзлэхээр авирч буй авирагч.
Эквадорын Баньосе дахь “Дэлхийн төгсгөл” хэмээх дүүжин савлуурт тоглож буй экстремист.
Чингэлэг тээврийн “Рена” хөлөг онгоц Шинэ Зеландын эрэгт хад мөргөн хажуулдан, түүн дээрх чингэлэгүүд эргийн хамгаалалтын завин дээр унах гэж буй агшин.
Францын алдарт “хүн аалз” хэмээгч тэнгэр баганадсан барилга дээр авирагч Ален Робер дэлхийн хамгийн өндөр барилга /828м/ Эмиратын Бурж Халифад авирч байгаа нь.
Тэнцвэрийн тамирчид болох Эскила Роннингсбаккена өөрийн шавь Мозеса Вепукхули хамт хадан цохионы ирмэг дээр тэнцвэрийн гайхамшигийг үзүүлж байгаа нь.
Швейцарийн Шампуссин цанын баазад далайн түвшнээс дээш 2000 м-ийн өндөрт, “Өмнөдийн шүд" хэмээх уулын хадан цохионы ирмэгээс илүү гаргаж барьсан, агаарт байрлах “дэн буудал”.
Канадын дугуйчин Яан Моррисон Бритиш Колумбиа /Канадын муж/ дахь Уистлер уулнаас дугуйтай экстрем харайлт хийж байгаа нь.
Колумбын тамирчин Орландо Дюк хадан цохион дээрээс усанд үсрэх цуврал үсрэлтийнхээ нэгийг Португалийн Азорын тэнгисийн цохион дээрээс хийж байгаа нь.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...