“Порно кино”-ноос карьераа эхлүүлсэн одууд
- schedule 2013 оны 12 сарын 6
- chat_bubble 0
Холливудын оддыг тойрсон “сонин хачин” мэдээллийн булангаараа жүжигчний карьераа насанд “порно” кинонд тоглож, “порно” сэдэл бүхий зураг авалтаар эхлүүлж байсан алдартнуудын тухай хүргэхээр сонголоо.
Тэдний зарим нь “порно од” гэр бүлээс гаралтай бол заримынх нь секс амьдрал олонд хэтэрхий ил тод байх жишээтэй гэхчилэн хэзээд олны сонирхлыг татдаг “Оддын амьдрал” булангийн мэдээллээ хүлээн авна уу.
Сильвестр Сталонне / Sylvester Stallone
Нэрт жүжигчин Сталонне “Rocky” кинонд тоглож нэрд гарахаасаа өмнө жүжигчин болох амьдралын анхны гараагаа “Party at Kitty and Stud’s” хэмээх софтпорно кинонд тоглож эхлүүлж байжээ. Гол дүрийн Стад хэмээх залууд тоглосон Сталлоне тухайн үед 24 настай байсан ба $200 ам.долларын цалин авчээ.
Жэки Чан / Jackie Chan
Тулааны урлагийн мастер, бүхний хайртай жүжигчин Жэки Чан энэхүү жагсаалтад “All in the Family” (1975) кинонд тоглосон дүрээрээ ийнхүү бичигджээ. Хонг Конгийн “All in the Family” кино нь насанд хүрэгчдэд зориулсан комеди жанрын бүтээл байсан ба тухайн үедээ алдартай порно жүчигчин бүсгүйтэй хамт тогложээ. Кинонд Жэки Чаны “секс” өрнөлийн ердөө хоёр л кадр байдаг байна. Энэ тухайгаа “Information Times”-т өгсөн ярилцлагадаа тухайн үеийн порно кино одоогийнхыг бодвол харьцангуй хуучинсаг үзэлтэй байсан гэхчилэн эл кинонд тоглосон тухайгаа ярьжээ.
Саша Грей / Sasha Grey
Насанд хүрэгчдэд зориулсан “порно” киноны экс - од Саша Грей анх 18 настайгаасаа порно кинонд тоглож эхэлсэн билээ. Өдгөө тэрээр “порнограф” салбараа орхиж хувцас загвар, дуу хөгжим болон тайз, дэлгэцийн бүтээлийн салбарт хүч сорин яваа нэгэн юм. Түүний ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлж байсан “порно” салбарын бус анхны бүтээл нь “The Girlfriend Experience” (2009) кино гэнэ.
Арнольд Шварценеггер / Arnold Schwarzenegger
Улс төрч, урлаг соёлын алдартай жүжигчин Арнольд уран бүтээлийн анхны гараагаа порно кино биш ч гей порно зураг авалтаар эхлүүлж байсан гэнэ. Энэ нь “After Dark” сэтгүүлийн 1970-аад оны дугаар байсан бөгөөд гэрэл зурагчин Роберт Мэплхорпийн авсан “сонирхолтой” пооз бүхий түүний 22 зураг эрчүүдэд зориулсан эл сэтгүүлийг чимж байжээ.
Дита Вон Тийз / Dita Von Teese
Орчин цагийн “Бурлеск” урлагийн хатан хаан гэгддэг Америкийн дур булаам бүжигчин, дизайнер Дитагийн тухайд тэрээр Мерилин Мэнсонтой гэрлэхээсээ өмнө “Hardcore” жанрын порно болон лесби төрлийн кинонуудад тоглодог байсан гэнэ. Тухайлбал, “Pin-Ups II” киног дурьдаж болох ажээ.
Дэвид Духовни / David Duchovny
“Нууц материалууд” цувралаараа алдартай Америкийн жүжигчин, зохиолч Дэвид Духовни жүжигчний карьераа “Red Shoe Diaries” (1992 - 1997) хэмээх эротик, софтпорно жанрын цувралаар эхлүүлж байжээ. Нэгэн үе секс донтолтын эсрэг эмчилгээнд хамрагдаж байсан тэрээр "Californication" киноны бас нэгэн дэггүй дүрээрээ насанд хүрэгчдийн киноны салбарт хөл тавиад авсан гэнэ.
Тора Бөрч / Thora Birch
“Ghost World” (2001), “Winter of Frozen Dreams” (2009) зэрэг дэлгэцийн цөөнгүй бүтээлд тоглосон жүжигчин Тора Бөрчийн эцэг эх нь хоёул “порно” од бөгөөд тэд “Deep Throat” (1972) порно киногоороо алдартай юм байна. Порно киноны од эцэг эхтэй жүжигчид Холливудын ертөнцөд тун ховор ба порно од эцэг эхтэй гэдгээс нь улбаалж Тораг хэд хэдэн киноны дүрээс нь хассан байна.
Фрэнсис Форд Көүпэле / Francis Ford Coppola
“Загалмайлсан эцэг” киноны найруулагч Фрэнсис түүнийг алдарт хүргэсэн энэхүү бүтээлээ найруулахаас нилээд өмнөхөн буюу 1960-аад онд аймшгийн болон софтпорно жанрын кино найруулагчаар ажиллаж байсан нь карьерийнх нь эхлэл байсан гэнэ. Тухайн үед коллежийн оюутан байсан тэрээр маш бага хөлстэйгөөр богино хэмжээний порно кино бичиж найруулдаг байснаас нийтэд танигдсан нь “Tonight For Sure” (1962) юм байна.
Камерон Диаз / Cameron Diaz
Нэгэн үе “секс бэлэг тэмдэг” гэгдэж байсан жүжигчин Камерон Диаз 20 настайдаа анхныхаа кинонд тоглож байсан нь “She’s No Angel” (1992) софтпорно жанрын дэлгэцийн бүтээл байжээ. Энэ бол Камероны “The Mask” (1994) кинонд тоглож нэрд гарахаас өмнөх хамгийн анхны бөгөөд цор ганц бүрэн тайчсан “софтпорно” кино бүтээл гэгддэг ажээ.
Жэйнь Фонда / Jane Fonda
Улс төрч, жүжигчин, загвар өмсөгч Жэйнийн “порно” нууцыг “Hustler Magazine” сэтгүүлийн эрхлэгч Ларри Флинт олон нийтэд дэлгэсэн гэдэг. Энэ нь тухайн үед 48 настай байсан Жэйнь гурав дахь нөхөр Тэд Төрнер ба нэгэн танихгүй эмэгтэйтэй үйлдсэн групп сексийн тухай байсан бөгөөд түүний амьдралд үүгээр ч зогсохгүй цөөнгүй “групп секс - порно бичлэг” байсан гэлцдэг. Энэ тухай түүний намтарчилсан “Jane Fonda: The Private Life of a Public Woman” номд дурьдсан байдаг байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...