Хан боргоцойг гэртээ тарьж болно. Харин хэрхэн тарихыг тань заагаад өгье!
- schedule 2013 оны 11 сарын 7
- chat_bubble 0
Дэлгүүрийн лангуун дээр хан боргоцой жимс зарж байна. Нэг кг нь 4500 төгрөг. Халуун оронд ургадаг энэхүү жимсийг бид гэрийн нөхцөл өөрийн гараар тарьж ургуулан хүнсэндээ хэрэглэж болно гэдгийг та мэдэх үү? Ингэж тарьж ургуулахын тулд та дэлгүүрээс залуу ананас сонгож аваарай. Залуу гэдэг нь ананасны навч нь хугарч гэмтээгүй, шарлаж зөөлрөөгүй гэсэн үг. Болц нь хэт ихэдсэн ананасын навч нь зөөлөн байдаг тул тарихад тохиромжгүй.
Ийнхүү худалдан авсан хан боргоцойныхоо оройн хэсгийг хурц хутгаар тайрч авна. Ероолд нь жимсний үлдэгдэл үлдээж болохгүй. Зарган дээрээс харж тарина уу. Учир нь эндээс бидний үндэс урган гарах ёстой. Доод талын навчнуудыг 2 см хэртэй тасдаж аваарай. Үүний дараа та долоо хоног жимсээ хатаана. Дараа нь усанд хийж үндэслэхийг нь хүлээнэ.
Долоо хоногийн дараа та саваа бэлдэх хэрэгтэй. Ус сайн нэвтрүүлдэг хөрс бэлтгэх хэрэгтэй. Ус ихэдвэл хан боргоцой маань гэмтэх аюултай. За ингээд шороондоо ишийг нь далд ортол буюу дээд талын навч хүртэл булаад хажуугаар нь шороогоор сайн чигжиж өгөөрэй.
Хан боргоцой халуун орны ургамал тул өдрийн турш наранд байлгах нь чухал. Гадаа болон гэрт байлгах температур нь +16°дээш байлгах хэрэгтэй. Сэрүүн агаарт гадаа ч, дотор ч удаан байлгавал хан боргоцой нь үхнэ гэдгийг санах хэрэгтэй. Хөрсийг хэт нойтон биш, чийглэг байлгах нь чухал.
За одоо таньд ананасаа хэрхэн ургахыг харах үлдлээ. Их удаан хүлээн гэдгийг анхаар. Магадгүй нэг, хоёр жил. Хэрвээ ананасны навчин дундаас цэцэг гарч эхэлбэл таны ананас ургаж гарч ирэхийн дохио юм. Удалгүй ногоон боргоцой шиг зүйл гарч ирнэ энэ бол таны бяцхан ананас гарч ирж байгаа нь тэр. Ананасын маань тал хэсэг нь алтан шаргал өнгөтэй болонгуут та ургацаа хурааж аваарай.
Үүнээс гадна ананасыг дээрхийн адил тайраад усанд хийж үндэслүүлж болдог. Хоёр өдөр болоод л усыг нь заавал сольж байх хэрэгтэй. 20 хоногийн дараа үндэс нь цухуйж эхлэнэ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...