Хувцасны өнгө аливаа ажлыг хийхэд эерэг болон сөргөөр нөлөөлдөг
- schedule 2014 оны 4 сарын 2
- chat_bubble 0
Аливаа зүйлийн өнгө чухал нөлөөтэй. Түүгээр тухайн хүний зан араншиг тогтоодог гэж үздэг бол тухайн өнгө нь өөрт төдийгүй өрөөл бусдад нөлөө үзүүлдэг болох нь ажиглагдаж. Ажлын хувцас гэхээр л хар бараан өнгөтэй хувцасхарагддаг. Тэгвэл ингэж өрөөсгөл хандаж болохгүй юм байна. Тодруулбал:
Өнгө
|
Үзүүлэх нөлөөлөл
|
Улаан
|
Албадах, цочроох үйлчилгээтэй. Богино хугацаанд
хүний ажлын идэвхийг нэмэгдүүлэхээс гадна удаан үргэлжилбэл ядраана. |
Улбар шар
|
Идэвхитэй, хөгжилтэй, цовоо, сэргэлэн болгодог.
Ажиллах идэвхи хайрладаг. |
Ногоон
|
Тайвшруулах, удаан хугацаанд тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлнэ.
Уурлаж, бухимдах, тэвдэж яарах, сэтгэлийн хямралыг сааруулна. |
Цэнхэр
|
Тайван дөлгөөн, уужуу, амгалан байдалтай болгодог.
Удаан хугацаанд тогтвортой ажиллахад мэдрэлийн системд эерэгээр нөлөөлдөг өнгө. |
Хөх
|
Юмыг сүүдэрлэж, сүрлэг болгож харагдуулдаг. Хүнд хөдөлмөр эрхэлж
байхад удаашруулдаг, нүд цуцааж, аажим ядраадаг. |
Хар
|
Хүнд бас дарамттай өнгө. Сэтгэл санааг амархан ядрааж уйтгарт
автуулдаг. |
Цагаан
|
Хүний сэтгэлийг саруул чөлөөтэй болгож ажиллах урам оруулдаг.
Хүнийг хичээнгүй зан чанартай болоход нөлөөлдөг. Ариун цэвэр эрүүл ахуйн нөхцөлд тохиромжтой. |
Өнгөний бэлгэдэл
Аливаа өнгө сэтгэл зүйн билгэдэл болж өгдөг. Жишээ нь улаан өнгө сүр жавхлантай, ялалтын билгэдэл болдог бол зарим газарт баяр жаргалтайн, өөдөө мандан бадрахын бэлгэдэл болдог. Зарим тохиолдолд өнгө нь зарим өнгөтэй нийлж өөр нэгэн утгыг илэрхийлдэг. Яг л монгол хэлний үг зүй адил. Жишээ нь улаан өнгө баяр жаргалыг мандан бадрахыг иллэрхийлж байсан бол хар өнгөтэй адил уй гашуудлыг зарим тохиолдолд идэрхийлдэг. Цагаан өнгө ямагт л сайн сайхны билгэдэл болдог. Гэтэл зарим азийн оронд үүнийг гашуудлын өнгө хэмээн үздэг. Харин хөх өнгийн хувцас нүдийг амархан ядрааж, цуцаадаг, ажлын хурдыг багасгаж цуцаадаг гэж байсан бол хувирдаггүй энх амгаланг билгэддэг байх юм. Шар өнгө ямагт алт эрдэнэсийг илэрхийлдэг. Баян чинээлэг болохыг хүсэгч хэн ч болов энэ өнгөнд дурладаг. Нөгөөтэйгүүр оюун ухааныг билгэдэж, эрх дархтай, үйл хэрэг нь мөнх хэмээн үздэг.
Өнгө зүг чигийг тодорхойлдог
Өнгөөр зүг чигийг ч тодорхойлох тохиолдол бий. Жишээ нь өмнөд зүгийг улаан, хойт зүгийг ногоон, барууныг цагаан, харин зүүн зүгийг хөх өнгөөр оруулан билгэддэг байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...