Бикини үсээ хусах вакс сонгоход тань туслая
- schedule 2013 оны 10 сарын 4
- chat_bubble 1
Эмэгтэйчүүд, бүсгүйчүүдэд зориулсан нэгэн нандин бүтээгдэхүүнийг танилцуулъя. Бичигч миний бие энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэж байсан удаагүй. Сүүлийн үед хүүхнүүдийн ярьж байгаа нь вакс хэрэглэхэд нэг л цэвэрхэн, сайхан мэдрэмжийг өгдөг гэж байсан. Гоо сайхны газруудад ч ийм үйлчилгээ бий. Нэг удаа ваксдуулахад 15 000 төгрөг төлдөг. Гоо сайханчдын хэлснээр бүсгүйчүүд байнга татуурга хэрэглэснээр үсний ургалт нь улам хурдасч, ширхэгийн тоо олон бас бүдүүн болох сөрөг нөлөөтэй гэнэ. Тиймээс вакс хэрэглээд үзвэл энэ төрлийн асуудлыг шийдчих юм биш байгаа гэж бодлоо. Ингээд Монголд худалдаалдаг зарим төрлийн ваксаас танилцуулъя.
Энгийн вакс
Халаах шаардлагагүй, шууд үс авах хэсэгт түрхэн богино хугацаанд үсийг хуулан цэвэрлэхэд хялбар, бөгөөд биеийн аль ч хэсэг дахь илүүдэл үсийг хуулахад тохиромжтой. Усархаг шинжтэй учир, хуулсны дараа усаар угааж цэвэрлэхэд л болно. Ийм вакс ихэвчлэн 20 000 төгрөийн үнэтэй байдаг.
Өөрөө халдаг вакс
Өөрөө хална, үсийг төгс цэвэрлэнэ, нүүрэн дэх илүүдэл шар үсийг хуулахад илүү нийцсэн шинэ бүтээгдэхүүн гэнэ. Хувь хүн гэрийн нөхцөлд хэрэглэх тохиромжтой. Үнэ нь 40 000, запас нь15 000 төгрөг.
Халдаг ваксын давуу тал нь арьсанд халалт өгснөөр үсний уутанцар болон нүх нь тэлэлт үүсгэж мэдрэмтгий шинжийг бууруулж өвдөлтгүй болгодог гэнэ. Цаас хэрэглэдэг.
Харин цаас хэрэглэдэггүй өөр төрлийн халдаг вакс бий. Цаас хэрэглэхгүй ч үсийг гайхалтай цэвэр хуулах болно. Халуун учир цочрол өгөхгүй, онцгойлон суга, бикини үс, хошногоны амсар хэсгийн үс, эрэгтэй хууз сахал, үсний үзүүр хэсгийн шар үс, хөмсөгний дээрх илүүдэл зэрэг бүдүүн ширхэгтэй үсийг угаар нь уутанцартай нь хуулж хар толгой болон шарх үлдээдэггүй онцлогтой.
Дутагдалтай тал нь нарийн, жижиг, богино үсийг хуулахад тохиромжгүй. 0.3 см-аас богино урттай үсийг хуулахад муу хуулдаг. Ийм вакс 80 000 төгрөгийн үнэтэй байдаг. Запас нь 35 000 төгрөг.
Энэхүү ваксыг гоо сайхны салонд ихэвчлэн хэрэглэдэг бөгөөд очиж үзсэн хүмүүс мэдэж байгаа байх. Аюулгүй, өвдөлтгүй, тайван байдлаар үсийг хуулдаг давуу талтай байдаг.
Цаасан вакс
Энэ төрлийн вакс нь богино хугацаанд үсийг уутанцартай нь хуулах давуу талтай. Хөл гар, суга, нүүр, хуузны үсийг хуулахад илүүтэй тохиромжтой. Нарийн ширхэгтэй үсийг маш сайн хуулдаг аж. Хэрэглэхэд хялбар. Үсний ургалтын дагуу наагаад ургалтын эсрэг хуулна. Удаан, хүч султай татвал үс дутуу хуулагдах бөгөөд өвдөлт их байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...