Шинэ амьдралын үүд нээгдсэн
- schedule 2016 оны 5 сарын 4
- chat_bubble 0
Солонгосын "АЙ ДИ" гоо сайхны эмнэлэгт эрүүндээ хагалгаа хийлгэсэн 27 настай залуугийн зургийг энд нийтлэх гэж байна.
Мэс заслын өмнө.
Ли Жонг Хүн нас : 27
Нүүрний онцлого : Хэт урт эрүү, буруу зуулт.
Х ийсэн мэс засал : Дээд, доод эрүүний мэс засал.
Өмнө нь ийм ч бас урт эрүүтэй байгаагүй багаасаа усан спортоор хичээллэнгээ амаараа амьсгалдаг зуршилтай болсон.
Үүнээс болоод ч тэр үү доод эрүү минь бага багаар бусад хүүхдүүдийг бодвол их хөгжиж эхэлсэн.
Эрүүнээсээ болоод өөртөө итгэлгүй болж аль болох олон нийтийн газраар явахгүй байхыг хичээдэг болсон.
7 хоногийн дараа.
Мэс засал минь амжилттай дууслаа мэс засалд орохоосоо өмнө их санаа зовж айж байсан ч орчоод гараад ирсэн гэж бодохоор
нэг л гоё сэтгэл амар догдлоод байх юм. Ээж аав 2 минь санаа нь их зовж байсан.
Намайг сайн байхыг хараад сэтгэл нь амарсан. Одоо хурдан эдгэх л үлдлээ.
2 долоо хоногийн дараа.
Мэс заслаас хойш долоо хоногийн дараа АЙ ДИ эмнэлэг дээрээ очиж эмчилгээ хийлгэж эмчтэйгээ уулзсан.
Эмч сайн эдгэж байна гэхийг сонсоод их баярласан.
Нэг сарын дараа.
Өдөр ирэх тусам хавдар буурч, эргэн тойрны хүмүүс сайхан залуу болж байгааг минь хараад гайхах юм.
Мэс засал хийлгэсэндээ үнэхээр их баяртай байна.
3 сарын дараа.
Мэс заслаас хойш 3 сар өнгөрлөө. Гадуур хүмүүс намайг эрүүний мэс засал хийлгэсэн гэж мэдэхгүй зүгээр шүдний аппарат л зүүсэн гэж боддог байх.
Одоо өөртөө итгэх итгэлтэй болсон. Өмнө нь ямар байснаа мартах шахаж байна. Аз жаргалаар дүүрэн байна даа.
6 сарын дараа.
Мэс засал хийлгээд зургаан сар өнгөрчээ.
Одоо нүүрэнд хавдар байхгүй, нүүр минь их жижиг болсон. 6 сарын өмнөхөөс нүүр төдийгүй, бодол санаа, зан ааш минь хүртэл өөрчлөгдсөн.
Бусдын өөдөөс эгц харж өөртөө итгэлтэй бас өөдрөг бодолтой болсон.
Шинэ амьдралын үүдийг нээсэн АЙ ДИ эмнэлгийн хамт олондоо баярлалаа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...