Өнөөдөх болох үйл явдал
- schedule 2016 оны 5 сарын 3
- chat_bubble 0
09.00 цагт МУБИС-иас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Боловсролын үнэлгээ" сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал МУБИС-ийн хичээлийн 3-р байрны 123 тоотод үргэлжилнэ.
09.00 цагт Сүхбаатар дүүргийн ЗДТГ, Замын цагдаагийн тасгаас хамтран зохион байгуулж байгаа “Замын хөдөлгөөний цагаан толгой-2016” тэмцээн Монголын Хүүхдийн Ордонд эхэлнэ.
09.30 цагт Аж Үйлдвэрийн Яам, Монгол-Японы ХАА-н нийгэмлэгээс хамтран "Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж" сэдэвт зөвлөгөөнийг Аж Үйлдвэрийн Яамны 3 давхрын хурлын зааланд зохион байгуулна.
10.00 цагт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Sgve UB” аян өрнүүлэх талаар Хангарди ордны 6 давхарт хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
11.00 цагт Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 107 тоот мэдээллийн танхимд Цагдаагийн ерөнхий Газар, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны хороо хамтран 1072 хувьцаатай холбоотойгоор худал мэдээлэл тарааж, иргэдийг төөрөгдүүлж буй асуудлаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Улаанбаатар хот болон 13 аймгийн нийт 5000 иргэн хамарсан 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөх олон нийтийн санал бодлын тандалт судалгааны үр дүнг Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгээс танилцуулна.
11.00 цагт Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан УБЭИС-ийн Сэтггүүл зүйн тэнхимээс "Теле фото" студи нээлтээ хийнэ.
11.00 цагт Монголын хөлбөмбөгийн "Хүрхрээ үндэсний лиг"-ийн сугалааны үйл ажиллагаа, хэвлэлийн бага хурал МХБХ-ны байранд болно.
11.00 цагт Нийслэлийн Боловсролын газраас НЗДТГ-ын А танхимд ирэх хичээлийн жилийн ”Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл ба төгсөгчдийн эрдмийн баяр”-ын талаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт "Оном сан", "Монголын элэгний эмч нарын нийгэмлэг", "Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл" болон өвчтөнүүд нэгдэн "Элэг бүтэн Монгол" жагсаал зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан "Монгол Ньюс" Мэдээллийн төвд нээлттэй хэвлэлийн бага хурал хийнэ.
12.00 цагт Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлын явц болон хяналт шалгалтын талаар холбогдох байгууллагуудаас Замын хөдөлгөөний удирдлагын төвд мэдээлнэ.
"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд
12.00 цагт "Хулгайчгүй Монгол" Хөдөлгөөн болон бусад Төрийн бус байгууллагууд хамтран улс төрийн намуудад уриалга хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ.
12.30 цагт Япон улсын ард иргэдэд сэтгэл санаа болон эд материалын тусламж үзүүлэх зорилгоор “Их-Эрэл”ТББ, "Хангарьд” ротракт клуб хамтран зохион байгуулж байгаа “Бидний тусламж Кумамотод” хандивын үйл ажиллагааны талаар мэдээлнэ.
14.00 цагт Уламжлал болгон зохион байгуулдаг "Мэдээллийн цаг" хэвлэлийн бага хурал Гадаад хэргийн яамны "Зөвшилцөл" танхимд болно.
17.00 цагт Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан МХХ-ийн сургалтын албаны дарга, мэдээлэл харилцааны мэргэжилтэн Ц.Тамир хэлэлцүүлэг хийнэ. Тус хэлэлцүүлэг Д.Нацагдоржийн нэрэмжит номын сан дахь Америкийн Соёл мэдээллийн төвд болно.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...