ОХУ-ын агаарын тээврийн компаниудтай техник үйлчилгээний анхны гэрээ байгуулав
- schedule 2016 оны 5 сарын 2
- chat_bubble 0
МИАТ ТӨХК нь ОХУ-ын агаарын тээврийн компаниудтай техник үйлчилгээний ажил гүйцэтгэх анхны гэрээнүүдийг байгуулан хамтын ажиллагааг амжилттай эхлүүлэв.
Өөрөөр хэлбэл, МИАТ компани тус гэрээний хүрээнд “UT Air Aviation” компанийн В767-200 агаарын хөлөг болон “Alrosa Air” компанийн В737-800 агаарын хөлгүүдэд хүнд хэлбэрийн техник үйлчилгээний ажлыг нэгэн зэрэг гүйцэтгэж эхэлсэн байна.
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар 2013 оноос эхлэн ОХУ-ын зах зээлд гарах зорилт тавин ажилласан. Энэхүү зорилтын хүрээнд агаарын тээврийн компаниудын техник үйлчилгээний зах зээлийн судалгаа хийх, харилцаа холбоо тогтоох, ОХУ-д зохион байгуулдаг “MRO RUSSIA&CIS” олон улсын үзэсгэлэнд 2014 оноос хойш жил бүр оролцох зэргээр ажиллаж ирсэн урт хугацааны хүчин чармайлт өнөөдөр ийн биеллээ олжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...