Сонгуульд ХҮН-аас 20 хүн бие даан нэр дэвшинэ гэлээ
- schedule 2016 оны 5 сарын 2
- chat_bubble 0
Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж өнөөдөр мэдээлэл хийлээ. Гэхдээ тус намаас 20 хүн бие даан нэр дэвшихээр болжээ.
Тус намын дарга С.Боргил “Сүүлийн үед ХҮН-ыг сонгуульд бие даан оролцохгүй, АН-ыг дэмжихээр болсон гэх мэдээллүүдийг албан ёсоор залруулъя. ХҮН 2016 оны УИХ-ын сонгуульд бие даан оролцох хүсэлтээ, аудитын дүгнэлт, гаргуулсан мөрийн хөтөлбөрийн хамтаар Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгсөн. Манай намыг СЕХ-оос төлөвшөөгүй учраас сонгуульд оролцуулахаас татгалзсан гэх мэдээлэл ташаа. Сонгуулийн ерөнхий хороо ийм шалтгааны улмаас намыг сонгуульд оруулна, оруулахгүй гэдэг заалт хуулинд байхгүй.
Хөдөлмөрийн үндэсний намын даргаар би сонгогдсон. Улсын бүртгэлийн гэрчилгээ дээр бичигдсэн намын дарга нь ч бас би. Дөрөвдүгээр сарын 27-нд манай намын төв хорооны хурал болсон. Үүгээр сүүлийн саруудад үүсээд байгаа үл ойлголцол, зөрчилдөөнийг намжаах зорилгоор нийт гишүүдийнхээ хурлыг хийсэн. Энэ хурлаар С.Боргил миний бие намын даргаар сонгогдсон. Дээд шүүхийн лавлагаан дээрээс харж болно. Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн албан бичиг дээр би гарын үсэг зурж, тамга дарсан” гэлээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...