Чацаргана тариалагч, боловсруулагчид Гуанжуогийн “CANTON FAIR” үзэсгэлэнд оролцлоо
- schedule 2016 оны 4 сарын 28
- chat_bubble 0
Монгол Улсаас 14 хүний бүрэлдэхүүнтэй баг БНХАУ-ын Гуанжоу хотод 199 дэх удаагаа зохион байгуулагдсан бүх Хятадын импорт, экспортын барааны “CANTON FAIR” үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд оролцжээ. Энэхүү баг нь Монголын Чацаргана Тариалагч Үйлдвэрлэгчдийн Үндэсний Холбооны тэргүүн Д.Насанжаргал, холбооны гишүүд, Увс аймаг дахь ХАҮТ-ын дарга С.Сэржим, тус аймгийн чацаргана тариалагч, боловсруулагчдын 14 хүний бүрэлдэхүүнтэй аж.
МҮХАҮТ, Германы ХАҮТ холбоо хоорондын ноос болон чацарганы салбарт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой хэрэгжүүлж буй төслийн хүрээнд төслийн ажилтан, чацарганы салбарын төлөөлөгчид оролцсон байна.
Тус үзэсгэлэнд оролцсон манай чацаргана тариалагч, боловсруулагчдын төлөөл нь тухайн салбарт ашиглагдах техник, тоног төхөөрөмжийг судалж, худалдан авалт хийсэн байна. Мөн тус үзэсгэлэнд оролцож буй 480 гаруй том, жижиг компаниудтай уулзаж, зарим нэгэнтэй нь гэрээ хэлэлцэл байгуулсан байна.
Энэхүү үзэсгэлэнд оролцсон нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, тэр дундаа чацарганы салбарын төлөөлөгч, газар тариалан эрхлэгчдийн хувьд маш их өр өгөөжтэй, бүтээлч, ажил болсныг онцолж байлаа. Тус арга хэмжээний үр дүнд чацарганы салбарын тариалагч, боловсруулагчид гадаадын дэвшилтэт, олон нэр төрлийн техник, технологийг салбартаа ашиглах боломж бололцоог нээсэн.
Тус үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд оролцсоноороо тус салбарын техник, тоног төхөөрөмжийг хямд үнээр, шууд үйлдвэрлэгчдээс нь худалдан авах, түншлэх боломжийг олгосноороо чухал ач холбогдолтой байлаа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...