ЦЕГ-ын дэд дарга, хэлтсийн дарга нарыг шилжүүлэн өөрчилжээ
- schedule 2016 оны 4 сарын 26
- chat_bubble 0
Эрүүгийн цагдаагийн газарт бүтцийн өөрчлөлт хийлээ. Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар дэд дарга, хэлтсийн дарга нарыг шилжүүлэн өөрчилсөн байна.
Эрэн сурвалжлах хэлтэс нь ЭЦГ-ын бүрэлдэхүүнд байсан. Тэгвэл бүтцийн өөрчлөлтөөр Мөрдөн байцаах газарт шилжүүлжээ. Иймд цагдаагийн 70 гаруй ажилтныг тус өөрчлөлтийн дагуу шилжүүлэн томилжээ.
Шинэ өөрчлөлтөөр бол МБГ-ын дэд дарга, хурандаа Э.Идэрцогтыг ЦЕГ-ын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн ахлах байцаагч болгон албан тушаалаас нь өөрчиллөө, Харин түүний ажлыг Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга бөгөөд Гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Б.Даваажавт өгчээ.
Нийслэлийн цагдаагийн газрын дэд даргаар цагдаагийн I хэлтсийн даргаар ажиллаж байсан, хурандаа Ж.Эрдэнэболдыг томилсон. Түүний оронд нь СБД-ийн Цагдаагийн II хэлтсийн дарга, хурандаа Д.Манлайбаатар томилогджээ. Харин Д.Манлайбаатарын ажлыг МБГ-ын дэд даргаар ажиллаж байсан, хурандаа Х.Доржсүрэн хийх боллоо.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...