Жуулчдыг даллан дуудах Рио-де-Жанейрогийн багт наадам
- schedule 2016 оны 2 сарын 15
- chat_bubble 0
Бразилын Рио-де-Жанейро хотод жил бүр зохион байгуулагддаг “Багт наадам”-ыг дэлхийн хамгийн алдартай шоу гэж нэрлэж болно. Энэ жилийн хоёрдугаар сарын 6-9-ний хооронд уг наадам болж, Бразил улс хэдэн сая жуулчдын хөлд дарагдаад байна.
1723 оны тэртээ Рио-де-Жанейрод анхны наадам болж байсан түүхтэй юм.
Наадмыг зохион байгуулах бүхэл бүтэн комисс ажилладаг бөгөөд энэ багт орж ажиллах нь нэр төрийн хэрэг гэнэ. Ажлын хэсгийнхэн хийх ажлаа нарийн хуваарилан авдаг байна.
Тус наадамд Рио хотод үйл ажиллагаагаа явуулдаг самба бүжгийн 200 гаруй сургууль, клубын 30 мянга гаруй бүжигчид бүтэн жилийн турш бэлтгэн өрсөлддөг байна.
Сургууль бүхэн тодорхой сэдвийн дагуу бэлтгэн, гоёмсог хувцаслаж, бүжиглэж, танилцуулга бэлтгэнэ. Карнавалын төгсгөлд шилдэг сургуулийг тодруулж, мөнгөн шагнал олгодог. Тус сургуульд суралцах нь нэр төрийн хэрэг хэмээн тооцогддог байна.
Дараа дараачийн багт наадам хэдийд болохыг та бүхэнд танилцуулъя.
- 2016 оны хоёрдугаар сарын 6-9,
- 2017 оны хоёрдугаар сарын 25-28,
- 2018 оны хоёрдугаар сарын 10-13,
- 2019 оны гуравдугаар сарын 2-5,
- 2020 оны хоёрдугаар сарын 22-25,
- 2021 оны хоёрдугаар сарын 13-16,
- 2022 оны хоёрдугаар сарын 26- гуравдугаар сарын 1.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...