Таваас дээш жил амьдарсан хосууд секс хийхийн оронд дэлгүүр хэсдэг
- schedule 2016 оны 1 сарын 5
- chat_bubble 0
Эрчүүд тестостероноор дутагдаж байна
Орост таваас дээш жил хамт амьдарсан хосууд бараг сексээс “гарсан” байдаг гэсэн дүгнэлтийг Оросын эрдэмтэд хийсэн байна. Тэд тус улсын янз бүрийн бүс нутгийн хүмүүсийн дунд судалгаа явуулжээ. Эмч судлаачид чухам юунаас болж ийм байдалд хүрснийг ч мөн тогтоосон байна. Гол нь бэлгийн гол даавар болох тестостероны дутагдал тус улсын хүн амын дунд сексийн сонирхол буурах гол шалтгаануудын нэг гэж үзсэн байна. Юуны өмнө эрчүүдэд тестостерон илүү дутагдалтай байгаа аж.
Тэгэхээр эл дутагдаж байгаа тестостероныг яаж нөхөх вэ, яаж эрүүл бие, өөртөө итгэх итгэл, хайр сэтгэлийн баяр жаргалыг эргүүлэн олж авах вэ? Энэ талаар эмч дараахь зүйлийг зөвлөж байна.
Сексийн оронд дэлгүүр хэсдэг
Сүүлийн үед сексийн дутагдал нь дунд насныхны сэтгэлийг зовоосон гол асуудал болоод байна. Сексийн дутагдал гол төлөв 30-40 насныханд тохиолддог, тэд ч үүнийгээ нуудаггүй гэнэ. Ажил төрлийн хувьд захирал, хуульч, үйлдвэрийн эзэд, компьютерийн ажилтнууд, менежерүүд сексийн дутагдалд ордог байна. Тэд ихэвчлэн боловсролтой хүмүүс байдаг. Тэдэнд дутагдах гачигдах зүйл бараг байдаггүй. Ганцхан сексийн жаргалаар тэд дутагдаж явдаг. Тэд хүүхдийнхээ боловсролыг дээшлүүлэх, гэрийнхээ аж ахуйг өөд татах, дэлгүүр хэсч элдэв зүйл худалдан авч сэтгэлийнхээ онгорхой зайг нөхдөг байна. Ийм хүмүүс гадуур явж явж ирэхдээ уцаартай, ядарч туйлдсан, гуньж гутсан дүр төрхтэй байдаг аж.
Тэд яагаад буруу харж унтдаг вэ?
Эр хүний хувьд эр зориг, байнгын сексийн чадавхи гол бахархал нь байдаг. Жинхэнэ эр хүнд байх ёстой сайн чанарууд гэж бий. Гэтэл зарим хүн мөнгөтэй бэлтэй эрчүүдийг илүүд үздэг. Энэ бүгд эр хүний сексийн чадавхитай холбоотой нь ойлгомжтой. Тийм учраас сексийн чадамж муудах үед эр хүний өөртөө итгэх итгэл буурдаг байна. Эрдэмтэд эр хүний санаа сэтгэлээр унах, уруу дорой явахын нэг гол шалтгаан нь түүний цусан дахь тестостероны төвшин буурсантай холбоотой байдгийг тогтоожээ. Тестостерон нь эр хүний гол даавар бөгөөд бие махбодийн бүх л үйл ажиллагаанд нөлөөлж байдаг аж. Үүнээс гадна тестостерон нь ажлын чавдар, сэтгэл өөдрөг байх, амьдралд итгэх итгэлд ч нөлөөлдөг байна. Эмч нар хөдөлгөөн багатай байх, архинд хэт их шунах, өөх тостой хоол их идэх нь тестостероны дутагдалд хүргэдгийг олж тогтоожээ. 35-40 наснаас эхлэн тестостероны хэмжээ буурч эхэлдэг. Гэхдээ л Оросын эрчүүдийн хувьд тестостероны дутагдал аюултай хэмжээнд хүрээд байгаа аж.
Ч.Чаплин 72 насандаа аав болж байжээ
Байгалиас эр хүнд заяасан хүч чадал, сексийн чадавхи хэр удаан үргэлжлэхийг яг тогтоосон зүйл байдаггүй гэнэ. Өөртөө анхаарал халамж сайн тавьдаг, сексийн чадавхиа сайн хадгалж чадсан эрчүүд насан өндөр болтлоо эрч хүчтэй байж чаддаг. Тухайлбал, Пабло Пикассо, Чарли Чаплин 72 насандаа аав болж байжээ. Энэ талаар академич Г.Билич ярихдаа,
-Эр хүн өндөр насалж, сүүлчийн амьдрал хүртлээ сексийн чадавхиа хадгалах боломж бий. 80 настай өвгөн ч сексийн өндөр чадавхитай байж чадна. Гэвч сүүлийн үед хөгшин битгий хэл залуу эрчүүд ч тестостероны дутагдалд орох боллоо. Зарим хүн эхнэртэйгээ болохоор болдоггүй, хүний хүнтэй болохоор болоод байна гэдэг. Энэ бол өөрийгөө хуурч байгаа явдал. Нэг, хоёр удаа болж болно, цаашдаа бол “хүнийх” ч, “өөрийнх” ч адилхан. Тестостероны дутагдал аюултай юу гэж асуудаг. Тестостероны түр зуурын дутагдал ч эр хүний бэлгийн чадавхийг эрс уналтад хүргэж болно гэдгийг мэдэхэд илүүдэхгүй гэжээ.
Академич Г.Билич юу гэж зөвлөдөг вэ?
-Болохгүй байна гээд сексийн амьдралыг орхих уу?
-Тэгж хэрхэвч болохгүй. Аз жаргалынхаа төлөө тэмцэх хэрэгтэй. Би өөрийн өвчнүүдэд дараахь гурван зүйлийг л зөвлөдөг.
1. Идэвхтэй, хөдөлгөөнтэй амьдар.
2. Архи бусад хорт хоол хүнснээс татгалз.
3. Бэлгийн чадавхи сайжруулах эм, тан хэрэглэж болно. Тухайлбал “Виардо” гэдэг эм цусан дахь тестостероны хэмжээг бараг 2-3 дахин нэмэгдүүлдэг гэж акадөмич зөвлөж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...