Онгорхой гэдэстэй үнээнүүд ямар учиртай юм бол?
- schedule 2017 оны 5 сарын 3
- chat_bubble 1
Өнгөрсөн 150 гаруй жилийн хугацаанд барууны фермүүдэд үнээг хоол боловсруулахад нь туслалаг ажилчин авч ажилласаар иржээ.
Фермерүүд үхрүүдээ бэлчээхгүйгээр, бас зөв зохистой "идүүлэх" буюу хоол хүнсийг нь зориудаар зохицуулахын тулд мөн хоол тэжээлийг гаднаас нь шууд ашиглаж байхаар мэс заслын аргаар хагалгаа хийн үхрийн ходоод /гүзээ/ руу хуванцар тагтай гуурсан хоолой байрлуулдаг байна. Ингэснээр бага зардлаар өндөр ашиг шим авдаг байна.
Фермерүүд энэ нүхээр үнээнүүдийнхээ хоол боловсруулалт нь ямар явагдаж байгааг ажиглаж, хог новш, хэрэгцээ шаардлагагүй өвс, боловсруулж чадахгүй байгаа бусад зүйлсийг гараа оруулан авч, бас шаардлагатай хүнс тэжээлийг хийж, холих зэрэг зохицуулалт хийдэг байна. Мөн үнээгээ хэзээ бэлчээх, юу хэрэгтэй гэдгийг ч тодорхойлдог гэж байсан.
Судалгаагаар энэ нь ч зөв, үр дүнтэй ажил болох нь батлагдсан. Хоол хүнсийг нь ингэж зохицуулснаар үнээнүүдийн амьдрах насыг уртасгадаг сайн талтай гэнэ. Энэ аргыг 1920-иод оноос ашиглаж эхэлсэн бөгөөд одоог хүртэл ашигласаар байгаа ажээ.
Мал амьтан хамгаалах байгуулагийнхан энэ байдлыг эсэргүүцэн үнээнүүдийг тамлаж, амьтан биш робот киборг болгож байна хэмээн эсэргүүцэн тэмцэж ирсэн байна. Барууны өндөр ашиг шимтэй саалийн үнээнүүдэд тугалыг нь огт хөхүүлдэггүй аж.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...