ХААХ
Бүтцийн өөрчлөлтөд доорхи агентлагууд хамрагдахаар тусгагджээ
- schedule 2015 оны 10 сарын 7
- chat_bubble 0
Монгол Улсын 2016 оны Улсыг төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа билээ. Улсын төсвийн алдагдал өндөр байгаагаас улбаалан 2016 оноос яамдын тоог цөөлж 9 болгон, дэд сайдгүй ажиллахаар төлөвлөөд байгаа. Сонгуулийн дараа Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах боломж муу тул хэлэлцэн шийдэлд хүрвэл ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх нь.
Мөн Засгийн газрын тохируулагч болон гүйцэтгэгч агентлагуудын тоог цөөлж нэгтгэхээр төсвийн төсөлд тусгажээ. Үүнд,
- Ашигт малтмалын газар, Газрын тосны газрыг нэгтгэн Ашигт малтмал, газрын тосны агентлаг,
- Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг нэгтгэн Бүртгэл, статистикийн ерөнхий газар,
- Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрыг нэгтгэн Үндэсний орлогын газар,
- Худалдан авах ажиллагааны агентлаг, Аймаг нийслэлийн ХАА-н нэгжийг нэмгтгэж Худалдан авах ажиллагааны агентлаг, орон нутаг дахь нэгжийг татан буулгаж, чиг үүргийг нь холбогдох яам болон аймаг нийслэлийн ЗДТГ-т шилжүүлэх,
- Төрийн өмчийн хороог татан буулгах,
- Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрыг татан буулгаж чиг үүргийг бусад төрийн байгууллагад шилжүүлэх /2016,08,01-нээс/-ээр тусгажээ.
Татан буугдах байгууллагууд,
- Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв УТҮГ
- Мал хамгаалах сан,
- Цэвэр агаар сан,
- Байгаль хамгаалах сан,
- Улаанбаатар төлөөлөгчийн газар УТҮГ Тянжин дахь,
- Хөдөө аж ахуйн биржийн зохицуулах зөвлөлийн ажлын алба,
- Уур амьсгалын өөрчлөлтийн ажлын алба,
- Цөлжилтийн үндэсний хорооны ажлын алба,
- Био аюулгүй байдлыг хангах үндэсний хорооны ажлын алба,
- Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс,
- Байгаль орчны сав газрын захиргаадыг татан буулгаж чиг үүргийг нь Орон нутгийн байгаль хамгаалах газарт шилжүүлэх,
- Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн ажлын алба.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...