Том хөхтэй тулаанч бүсгүй
- schedule 2015 оны 10 сарын 7
- chat_bubble 0
Бри-Энн Руссилло /Brye Ann Russillo/ хэмээх 29 настай бүсгүй эмэгтэйчүүдийн холимог тулааны төрлөөр /MMA/ тулалдаж эхэллээ. Нэг дутагдал бий. Энэ спортод тохирохооргүй маш том буюу F хэмжээний хөхтэй.
Энн 65 кг-ын жинд тулалдах зорилготой байгаа аж. Гэвч тэрээр хөхнөөсөө болж 70 кг-д тулалдах шаардлага тулгарсан байна. Учир нь түүний хөх 5 кг жинтэй. Тэрээр жингээ хасах оролдлого хийж байгаа ч энэ маань хөхөнд огт нөлөөлөхгүй байгаа тухайгаа ярьсан байна.
Мэргэжлийн тамирчдын хувьд том хөх амжилт гаргахад асуудал болдог. Тиймээс ч Румын теннисчин Симоно Халел хөхөндөө хагалгаа хийлгэж байжээ.
Энн хөхөөрөө мэргэжлийн спортод орж олны анхаарлыг татан карьераа өсгөх зорилго тавиагүй. Харин өөрийн авъяас чадвараа харуулахыг зорьсон хэмээжээ. Тэрээр багаасаа кикбоксоор сонирхон хичээллэж байсан ба анхны тулаандаа өрсөлдөгчийнхөө хөлийг хугалан ялалт байгуулж байжээ. Харин мэргэжлийн спортын холимог тулааны MMA холбооны анхны тулаандаа тэнцжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...