Нобелийн шагналыг хэзээнээс олгож эхэлсэн бэ?
- schedule 2015 оны 10 сарын 7
- chat_bubble 0
Нобелийн шагналыг эрдэмтэн Альфред Нобелийн гэрээслэлийн дагуу 1901 оноос олгож эхэлсэн билээ.
Нобелийн шагналыг эрдэмтэн Альфред Нобелийн гэрээслэлийн дагуу 1901 оноос олгож эхэлсэн билээ. Энэ нь дэлхийн хэмжээний том шагналуудын нэг болоод байна. Шагналтнуудыг жилд нэг удаа шалгаруулдаг бөгөөд Монгол улсаас уг шагналыг хүртсэн хүн хараахан байхгүй байна.
Физик, хими, эдийн засгийн салбарын шагналыг Шведийн шинжлэх ухааны академи, биологи-анагаах ухааны салбарын шагналыг Каролинскагийн институт, энхтайвны салбарын шагналыг Норвегийн парламент, уран зохиолын шагналыг Шведийн академи тус тус шалгаруулдаг.
Шагнал хүртэгсдэд өгөх мөнгөн шагнал нь Альфред Нобелийн үлдээсэн хөрөнгөнд үндэслэж байгуулагдсан Нобелийн сангаас олгогддог. Гэхдээ эдийн засгийн салбарын шагнал нь 1968 онд бий болж, 1969 оноос олгогдож эхэлсэн бөгөөд шагналыг Шведийн төв банкны сан гаргадаг байна. Эдийн засгийн салбарын шагналын албан ёсны нэр нь "Эдийн засгийн салбар дахь Альфред Нобелийн дурсгалын шагнал" бөгөөд нарийн утгаараа Нобелийн шагнал биш юм.
Нобелийн шагналын сонгон шалгаруулалт нь нийтэд ил зарлагддаггүй. Иймээс албан ёсоор Нобелийн шагналд нэр дэвшигч гэсэн ойлголт байхгүй, харин олон нийтийн дунд Нобелийн шагналд ойрхон хүн гэх зэргээр яригдах тохиолдлууд бий.
Нобелийн шагналыг түүний нас барсан өдөр болох 12 сарын 10-нд гардуулдаг бөгөөд энхтайвны салбарын шагналаас бусад 5 шагналыг Шведийн нийслэл Стокхольм хотын концертын танхимд, энхтайвны шагналыг Норвегийн нийслэл Осло хотын захиргааны байранд гардуулдаг байна. Нобелийн шагналтнууд дурсгалын лекц унших заншил тогтсон байдаг.
Математикийн салбарт Нобелийн шагнал байдаггүй нь Альфред Нобель математикчдад дургүй байсантай холбоотой гэгддэг. Учир нь түүний хайрт бүсгүй нь Франц Лемарж хэмээх математикчтай гэрлэж Франц түүнийг олны өмнө илт доромжилсон ба энэ явдлыг тэрээр насан туршдаа санан явсан байна. Математикийн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал нь Фильдсийн медаль болно.
Нобелийн шагналыг нэхэн олгодоггүй боловч НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга агсан Даг Хаммаршёльдод энхтайвны салбарын шагналыг нэхэн олгож байсан тохиолдол бий.
Нобелийн шагнал хүртсэн боловч хүлээн авахаас татгалзсан 3 хүн байдаг. Тэдгээр нь Жан-Пол Сартр, Борис Пастернак, Ле Дук То нар юм.
Уран зохиолын салбарын шагналыг түүхийн зохиол, философийн зохиолууд хүртэж байсан удаатай ч Их Британийн ерөнхий сайд Винстон Черчиллийн "Дэлхийн хоёрдугаар дайны тэмдэглэл"-ийг нэр дэвшүүлэх эсэх талаар ширүүн маргаан өрнөсний эцэст зөвхөн цэвэр уран зохиолын бүтээлд олгож байхаар болжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...