Дэлхийн хамгийн үнэтэй супер мотоциклууд
- schedule 2016 оны 3 сарын 9
- chat_bubble 0
Загварлаг чамин хоёр дугуйт эрчүүдийн анхаарлыг ямагт татдаг. Энэ сонирхол дээр үндэслэн үйлдвэрлэгчид сонин содон хийцтэй тансаг, цорын ганц мотоциклиудыг бүтээдэг. Ийм мотоцикль машинаас ч үнэтэй. Ингээд дэлхийн хамгийн үнэтэй хоёр дугуйтыг товч танилцуулъя.
16. TRON Light Cycle - 77,000 доллар
Калифорнид Трон электроциклийг /цахилгаан мотоцикл/ дуудлагын худалдаагаар 77,000 ам.доллараар зарагджээ. Дуудлагын худалдааг зохион байгуулагчдын тооцоолсон үнээс даруй хоёр дахин өссөн байна. Тэдний тооцоолсноор 25-40 мянган ам.долларт хүрнэ гэж үзэж байсан. "Light cycle" мотоцикл бол "NASCAR" уралдааны шилдэг жолооч Пол Эндрюсийн студид тусгай захиалгаар хийлгэсэн мотоциклийн дуураймал, цахилгаан хувилбар нь юм. Энэхүү цахилгаан мотоцикл 100 км/цаг хурдлах чадвартай ба нэг цэнэглэлтээр 130 км зам туулдаг.
15. Confederate B120 Wraith - 92,500 ам.доллар
Мотоциклийг өнгөрсөн үеийн ретро урсгалыг ирээдүй үеийн зөгнөлт загвартай хослуулан хийсэн хөнгөн цагаан болон карбоны хайлшаар хийсэн байна. Мотоциклийн жин 177 кг ба хурд нь 300 км/цаг хүрэх чадвартай. "Конфедерат" 125 морины хүчтэй V хөдөлгүүртэй ба өөрийн ангилалдаа дэлхийн хамгийн үнэтэй, хамгийн хурдан мотоцикл юм. Түүнийг ховор үнэ цэнэтэй мотоцикл цуглуулагчдад зориулан бүтээжээ.
14. Vyrus 987 C3 4V - 103,800 ам.доллар
Энэ мотоцикл 211 морины хүчирхэг "Ducati 1198" хөдөлгүүртэй. Дээд зэрэглэлийн хувилбар нь ердөө 153 кг жинтэй. Италийн энэхүү мотоциклийн хөдөргүүрийн хүчин чадлын коэфицент ангилалдаа дээд амжилт тогтоосон.
13. Neiman Marcus Limited Edition Fighter - 110,000 ам.доллар
"Confederate Motor" компанид бүтээсэн энэхүү мотоциклийн рамыг нь гангаар хийсэн ганцхан загвар аж. Гадаад харагдах үзэмж сайхнаас гадна өндөр хурдыг үзүүлэх чадвартай. Энэ загварын мотоциклийн 45 ширхэгийг хийжээ. Онцолж хэлэхэд мотоцикл нь хоёр цлиндр бүхий 1966 см.куб багтамжтай хүчирхэг хөдөлгүүр, таван шатлалтай хурдны хайрцагтай. Neiman Marcus Limited Edition Fighter 195 кг жинтэй ба 300 км/цаг хурдлах чадалтай.
12. MV Agusta F4CC - 120,000 ам.доллар
Түүний гайхалтай нэг хэмжээ бол 180 кг жин. Энэ загварын мотоциклийг дэлхий даяар 100 хүн авах боломжтой. Хэрвээ та үүнд анхаарлаа хандуулж байгаа бол цагт 315 км хурдлах чадвартай, 1.2 л-ийн багтаамжтай, 200 морины хүчтэй хөдөлгүүртэй гэдгийг анхаараарай.
11. ИCR MH TT (Mike Hailwood) - 130,000 ам.доллар
Ердөө 12 ширхэгээр хийгдсэн энэхүү мотоциклийг 1978 онд Мэн арал /Isle of Man - Их Британийн эзэмшлийн арал улс/ дээр явагддаг Tourist Trophy раллигийн домогт ялагч Майк Хейлвудын алдрыг хүндэтгэн хийжээ. /1909 оноос эхэлсэн мотоциклийн "Tourist Trophy of Isle of Man" уралдаан 1977 он хүртэл явагджээ./ Мотоциклийн 5 кг жин бүхий рамыг спортод зориулан дэвшилтэд технологиор титанаар хийж NCR1120 хэмээх 130 морины хүчтэй шинэ хөдөлгүүр тавьсан байна. Яндангийн бүхий л систем, клапан, шатун эрэг боолтыг титанаар хийсэн ажээ.
10. NCR Leggere 1200 Titanium Special - 145,000 ам.доллар
Өнгөц харахад Leggere мотоцикл Ducati Hypermotard шиг харагдаж байгаа. Үнэн хэрэгтэй та анхааралтай ажиглах юм бол тийм биш гэдгийг ойлгоно. Энэ мотоциклийн 4.8 кг жинтэй рамыг титанаар, тормозны системийг карбон-керамикаар, 140 морины хүчтэй хөдөлгүүр болон бусад эд ангиудыг карбон фейбэр материалаар, гараар хийсэн байна.
9. Icon Sheene - 172,000 ам.доллар
Icon Sheene Superbike мотоциклийн домогт уралдаанч Барри Шинийн /Barry Sheene/ дурсгалд зориулан зохион бүтээгч Эндрю Моррисийн загвараар хийжээ. /Мэргэжлийн мотоциклчидын уралдааны удаа дараагийн аварга Британийн алдартай байкер Барри Шин 52 насандаа хорт хавдраар нас барсан аж/. Түүний дурсгалд зориулсан мотоцикл 1.4 л-ийн багтаамж бүхий 4 цуваа цлиндр бүхий 250 морины хүчтэй 320 км/цаг хурдлах хүчирхэг турбо хөдөлгүүртэй гэнэ.
8. MTT Turbine Streetfighter - 175,000 ам.доллар
Энэ мотоциклийн таван ширхэг л байдаг гэсэн мэдээ байна. Цагт 402 км хурдлах 52,000 эргэлт/минут 420 морины хүчтэй хийн турбо Rolls Royce-Allison хөдөлгүүртэй. Хоёр шатлалт хурдны хайрцаг, ар талаа харах LCD өнгөт дэлгэцтэй аж. Жин нь 227 кг.
7. NCR Macchia Nera - 225,000 ам.доллар
Италийн алдартай дизайнер Алдо Друдигийн зохиосон энэ мотоциклийг шинэлэг бөгөөд түрэмгүй загвартай хэмээн тодорхойлжээ. Мотоцикл 135 кг жинтэй бөгөөд Ducati-ийн 185 морины хүчтэй хөдөлгүүртэй аж. Харин рам нь титаны хайлшаар хийсэн ердөө 4 кг жинтэй гэнэ.Электрон хурд дамжуулах систем нь програмчлагдсан юм гэнэ.
6. Dodge Tomahawk V10 Superbike - 550,000 ам.доллар
Энэхүү ер бусын загвартай мотоциклийг 2003 онд олон нийтэд танилцуулж байсан. Даймлер-Крайслер компанийн зохион бүтээгчид хүмүүст, хэрэглэгчдэд шинэ онцгой бүтээгдэхүүн хийж тэдний сэтгэл санааг дээш өргөж өдөөлт хийх хэрэгтэй хэмээн шийджээ. Тэгээд хойно урдаа хэдэн см-ийн зай бүхий давхар дугуйтай 8.3 л-ийн V хэлбэрийн 10 цлиндртэй, 500 морины аварга хөдөлгүүр бүхий өвөрмөц загвартай мотоцикл хийсэн байна. Энэ аварга мотоцикл 96 км/цагийн хурдыг ердөө 2.5 секундын дотор авдаг аж. Азтай хийгээд эрсдэлээс айдаггүй байкер түүний онолын 480 км/цагийн хурдыг шалгаж болно хэмээжээ.
5. Harley Davidson Cosmic Starship - 1.5 сая ам.доллар
2010 онд бүтээгдсэн уг мотоциклийн албан ёсны Harley Davidson Cosmic Starship нэр нь Жек Армстронг хэмээх алдартай уран бүтээлчийн 1 сая ам.долларын үнэтэй "Cosmic Extensionalism" бүтээлээс санаа авсантай холбоотой гэнэ. Зураачийн бүтээл хийгээд Harley Davidson мотоциклийг аль алиныг нь алдаршуулах зорилготой хийжээ.
4. Yamaha BMS - 3 сая ам.доллар
Choppers BMS компанийн бүтээсэн "аймаар" гадаргуутай чоппер загварын тансаг мотоцикл загвар дизайнаараа олон шагналуудыг авчээ. Түүний гадаргууг 24 каратын алтаар, суудлыг улаан хилэнгээр бүржээ. Одоогоор цорын ганц алтаар бүрсэн энэхүү мотоцикл 1700 сс багтаамжтай хос V хөдөлгүүртэй. 2006 онд хийгдсэнээсээ хойш АНУ-ын олон хотуудаар олонд сонирхуулан аялаж байгаа гэнэ.
3. Hildebrand & Wolfmuller - 3.5 сая ам.доллар
Хамгийн сүүлд өнгөрсөн зууны 30-аад онд унаж байсан Америкийн нэгэн гэр бүлийн цуглуулгад байгаа хосгүй үнэ цэнэтэй мотоцикл. Энэ Hildebrand & Wolfmuller бол 1895 онд Германы Мьюнхен хотноо 800 ширхэг хийгдсэн мотоциклийн нэг ажээ. Энэ ховор үнэтэй мотоцикл дөрвөн хавхлагт 2 цлиндр бүхий 1488 см.куб багтаамжтай, усан хөргүүртэй хөдөлгүүртэй гэнэ. Хөдөлгүүрийн хүчин чадал нь 240 эрг/минут буюу 2.5 морины хүчтэй, цагт 48 км хурдлах чадвартай юм байна.
Мотоцклийг Германы дизайнер Генри болон Вильгельм Хильдебранд нар агаарын тээврийн анхдагч алдартай инженер Алоис Вольфмюллер, түүний механик Ханс Гизенхофтой хамтран бүтээж 1884 онд патент авчээ. Мотоциклийн үйлдвэрлэл 1897 онд зогссон байна. Одоо энэхүү мотоцикл Детройт дахь Хенри Фордын музей, Лондонгийн ШУ-ны музей, Германы Некарсулм дахь Хоёр дугуйтай тээврийн хэрэгслийн музейд л байдаг байна.
2. Ecosse Sprit - 3.6 сая ам.доллар
Нэгдсэн ван улсын F1-ийн инженерүүд дэлхийн хамгийн хурдан супер мотоцикл бүтээхээр шийджээ. Нарийн төвөгтэй механизм, электрон хяналтын систем түүнийг унахад хялбар, тохилог, хурдан болгож байгаа гэнэ. АНУ-ын инженерүүд Ecosse ES1-ийг сайжруулахаар шаргуу ажиллаж байна. Туршилтын үед 200 морины хүчтэй IL4 хөдөлгүүр нь цагт 400 км хурдалсан гэдэг нь муугүй үр дүн. Харин энэхүү мотоциклийг өөрийн болгохыг хүсвэл 3.6 сая ам.доллар хэрэгтэй.
1. 1949 E90 AJS Porcupine - 7 сая ам.доллар
Өнөө үед Британийн AJS-ийн мастеруудын хийсэн уралдааны "Porcupine" мотоцикл дөрөвхөн ширхэг үлдэж хоцорчээ. 1949 оны Grand Prix World Championship Moto GP уралдаанд Лесли Грэхэмийн унаж түрүүлсэн "AJS Porcupine" дуудлагын худалдаагаар 7 сая ам.долларт хүрч зарагдсан байна. Энэ мотоцикл 7000 эрг/минут бүхий 500 см.куб багтаамжтай, 55 морины хүчтэй хөдөлгүүртэй гэнэ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...