Улс орны эмэгтэй хоригдлууд
- schedule 2015 оны 8 сарын 26
- chat_bubble 0
Сүүлийн үеийн статистик мэдээгээр улс орнуудад эмэгтэйчүүдийн гэмт хэрэгт холбогдох хувь өсчээ. Энэ анхаарал татсан сэдвээс үүдэн улс орнуудын эмэгтэй хоригдлууд хэрхэн амьдардаг тухай цухас дурдъя.
Энэ оронд эмэгтэй хүн нөхрөө хуурсан, гэрээсээ оргосон, эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр гэрлэсэн эсвэл эсрэгээр гэрлэхээс татгалзсан гэх мэт бусад оронд бол байж боломгүй шалтгаанаар шоронд хоригддог байна.
Хэдий тийм ч эмэгтэйчүүд гэмт хэрэгт холбогдон хоиргдох нь харьцангуй бага. Тэд хорихоос өөр шийтгэл өгөхийг илүүд үздэг аж.
Эсвэл шоронд эхийнхээ хамт амьдардаг хүүхдүүдийг асрах ажилд хамаг цагаа зарцуулдаг аж.
Аризона мужид байдаг энэ шоронг Эстрелла гэдэг. Энэхүү шоронг дахин давтан хэрэг үйлдсэн эмэгтэйчүүдийг хорьдог. "Chain Gang" /гинжин/ хэмээгдэх дахин хүмүүжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлдэг Америкийн алдартай шоронгуудын нэг.
Хэдий тийм ч энд амьдрал үргэлжилсээр - хоригдлууд нэг нэгнийхээ гоо сайханд анхаарал тавьж байгаа нь.
Америкт дэлхийн бусад улсаас хамгийн их буюу 210 мянга гаруй эмэгтэйчүүд хорих ял эдэлж байна. Энэ нь нийт хоригдлын 8.8 хувь болж байгаа гэнэ. АНУ нь дэлхийн хамгийн шоронжсон улс бөгөөд дэлхийн нийт хоригдлын бараг 1/4 нь ногддог. Өөрөөр хэлбэл насанд хүрсэн 100 хүнд нэг хоригдол ногддог байна.
Харин хувиар тооцвол Мальдив, Хонгконг, Бахрейн, Кувейт, Тайланд зэрэг улсад 14-21 хувь нь ногддог.
3. Казахстан
Румыны нэгэн хориход сонирхолтой туршилт явуулжээ. Тэдэнд нэг өдрийн турш фото зургийн аппарат өгч дуртай зүйлээ авч болохыг зөвшөөрчээ. Үр дүн нь гайхалтай гарч, шоронгийн эмэгтэй хоригдлуудын бодит амьдралыг харуулсан сайн фото мэдээлэлтэй болсон байна
5. Колумб
Богота хотын "Сайн хоньчин" хэмээх Колумбийн хамгийн алдартай, том эмэгтэйчүүдийн хориход жил бүр "Holly Virgin" нэртэй гоо сайхны /мисс/ тэмцээн болдог байна. Үүнд хоригдлууд төдийгүй бусад хүмүүс ч ихээхэн ач холбогдол өгч дуулиан шуугиантай явагддаг байна. Энэхүү багт наадам тэмцээн нь телевизийн сувгаар ч дамжуулагдан өндөр рейтингтэй нэвтрүүлгийн нэг болж чадсан байна.
6. ОХУ
ОХУ-ын 35 хориход ойролцоогоор 60 мянган гаруй эмэгтэйчүүд хоригдож байгаа бөгөөд энэ нь нийт хоригдлын тав гаруй хувийг эзэлж байгаа аж. Зарим мэдээллээр эмэгтэй хоригдлууд нийт хоригдлуудын 8.1 хувийг эзэлж байгаа гэнэ.
Хоригдлуудын дунд байнга гоо сайхны тэмцээн явуулдаг.
Сүүлийн үеийн статистик баримтаар ОХУ-д эмэгтэй хоригдлууд залуужиж байгаа гэнэ. Нийт хоригдлын 25 хувь нь 26 наснаас доош байгаа аж. Мөн анхаарал татсан нэг гол асуудал бол хүнд, онц ноцтой хэргээр шийтгүүлэгсдийн эзлэх хувь хурдан өсч нийт хоригдлын 52 хувийг эзэлж байна. Онц хүнд гэмт хэрэгтнүүд 31 хувийг эзэлж байгаа гэнэ.
Харин манай орны хувьд 2011 оны байдлаар 380 гаруй хоригдолтой буюу нийт хоригдлын 7.8 хувийг эзэлж байгаа гэжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...