Сурах бичигт бичигдээгүй археологийн гайхалтай олдворууд
- schedule 2017 оны 9 сарын 26
- chat_bubble 1
Археологичын ажил амьдрал маш хүнд хэцүү байдаг хэдий ч хүн төрөлхтөнд дэлхийн түүхийг нээн харуулж чаддагаараа бахархам байдаг. Ингээд сүүлийн үед нээгдсэн болон сайн судлагдаагүйгээс сурах бичигт ороогүй археологийн олдворуудаас танилцуулья.
Л’Анс-о-Медоуз /L'Anse aux Meadows/
Уламжлал ёсоор /тогтсон ойлголтоор/ "Шинэ газар"-ыг Х.Колумб нээсэн гэдэг. Гэвч Ньюфаундленд аралд /"Шинэ газар" буюу Америк тивд хамаарах нэг арал/ очсон анхны хүмүүс Викингчүүд байсан аж. Өнөөгийн тооцоогоор 1000 гаруй жилийн өмнө 30-160 викингчүүд Ньюфаундленд аралд очсон байна. Энэ арал нь Америк /Канад/ тивийн зүүн эргээс 15-16 км-ийн зайтай байдаг арал юм. 1960 онд викингчүүдийн амьдарч байсан суурин, бусад олдворуудыг нээн илрүүлсэн ба эдгээр хүмүүсүүдийг Исланд, Грийнландаар дамжин ирсэн гэж үздэг байна.
Саксайуаман /Sacsayhuaman/
Перугийн Кускод байдаг Инкийн эзэнт гүрний эртний нийслэл хот байсан цогцолбор цайз. Цайзын чулуун өрлөгүүдийн хооронд зуурмаг зэрэг юу ч ашиглаагүй бөгөөд тэр байтугай цаас ч орохооргүй нягт баригдсан байдаг аж. Уг цогцолбор 1100 оны Килкегийн солёын үед анх баригдаж эхэлсэн ба 13-р зуунд Инкүүдийн үед өргөжин баригджээ. Цогцолбор цайзыг асар том чулуунуудаар ямар нэг чигжээс шавасгүйгээр нарийн нягт өрж босгосон гэнэ. Цайз далайн түвшнээс дээш 3.700 м өндөрт байдаг аж.
Мохенджо-Даро /Mohenjo-daro/
Энэтхэгт /Өнөөгийн Пакистаны Синдх муж/ 1922 онд эртний соёл иргэншлийн шинэ ул мөр болсон хотыг нээн илрүүлсэн байдаг. Археологичид, судлаачид уг хотыг МЭӨ 2600 онд баригдсан буюу 4600 жилийн настай хэмээн тодорхойлжээ. Энэ нь эртний Египт, Меспотамийн дараа орох цаг хугацаа гэсэн үг юм. Эртний хиндичүүдийн суурин соёл иргэншлийн хосгүй дурсгал болсон уг метрополис хотод зам гудамж байтугай бохирын систем ч байсан байна.
Нарны хаалга /Gate of the Sun/
Боливын баруун хэсэгт байдаг "Нарны хаалга" бол Тиуанаку /Tiwanaku/-гийн эзэнт гүрний билэг тэмдэг юм. Перугаас Болив явах замд /хилд ойрхон/байдаг уг хаалга ойролцоогоор 1500 жилийн настай. Уг нуман хаалгыг /гарц/ нэг бүхэл бул чулууг ухаж сийлсэн байдаг ба эрдэмтэд уг хаалга /бул хад/-ыг угаасаа энд байгаагүй хэмээдэг байна. "Нарны хаалга" далайн түвшнээс дээш 3,825 м өндөрт байдаг ба хаалга өөрөө 3 м өндөр, 4 м өргөн аж. Хаалгыг 10 тн жинтэй хэмээн багцаалдаг байна. Өнөөгийн Боливи, Пуругийн нутагт оршин байсан Тиуанаку /Tiwanaku/-гийн эзэнт гүрний эхлэл МЭӨ 300 оноос эхтэй гэнэ.
Чулуун зэвсгийн үеийн хонгил /The tunnels of the Stone Age/
Хэдхэн жилийн өмнө археологичид нэгэн далд хонгилын сүлжээг нээн илрүүлжээ. Хамгийн сонирхолтой нь шинжээчид хонгилыг чулуун зэвсгийн үед баригдсан хэмээн тодорхойлжээ. Уг хонгил Шотландаас эхлээд Европоор дамжин Турк рүү чиглэсэн байдаг гэнэ.
Эртний "супер хурдны замд" чулуун зэвсгийн үеийн /12,000 жилийн настай/ олон зуун сууринг бас олсон байна. Уг сүлжээ нь Германы Баварид 700 м-ийн гүнд байсан бол Австрид 350 м-ийн гүнд байсан байна.
Лонгью агуй /Longyou Caves/
Хятадын Жейжанг мужид хүний бий болгсон агуй байдаг байна. Уг агуйн насыг Цин гүрэн байгуулагдсан МЭӨ 212 оноос цааш хэмээн тодорхойлжээ. Агуйн хамгийн сонирхол татсан хэсэг нь хана адарыг хооронд жигдхэн 60 хэмийн налуутай нарийн нямбай хагас дугуй хэлбэртэй хийсэнд байгаа гэнэ. Агуйн дундаж талбай 1000 м.кв байгаа ба өндөр нь 30 м -т хүрч байгаа аж. Харин нийт талбай нь 30,000 м.кв-д хүрэх гэнэ.
1992 онд анх нээн илрүүлсэн ба улмаар нийт 24 агуйг олжээ. Харин зөвхөн нэгийг аялал жуулчлалд зориулан зассан байна. Агуйнуудыг шаварлаг хөрс бүхий дунд зэргийн хатуулагтай чулууг ухаж гаргасан аж.
Гёбекли Тепе /Gёbekli Tepe/
Өнөөгийн Турк улсын уулан дээр орших эртний байгууламж /суурин/-ийг олсон ба энэ нь хүний нийгмийн гарал үүслийн тухай ойлголтыг өөрчилсөн байна. Ойролцоогоор 14-15 мянган жилийн өмнөх цаг хугацаанд хамаарах уг байгууламжид хөдөө аж ахуй, сүм, үйлчилгээний зэрэг газруудтай байжээ. Үүнийг суурин соёл иргэншлийн эхлэл хэмээн үзэж байгаа аж. 1996 онд Германы археологичдын нээн илрүүлсэн уг байгууламж 300 м-ийн диаметртэй, бөгөөд хамгийн өндөр чулуун багана 6 м, жин нь 20 тн-д хүрэг гэнэ.
Коста Рикаunay чулуун бөмбөрцөгүүд /Stone spheres/
Коста Рикад ер бусын чулуун бөмбөлгүүд их хэмжээгээр байдаг. Эрдэмтэд тэдгээрийг МЭ-ий 300-800 болон 700-1530 онд хийсэн гэж үздэг. Харин нутгийнхны дунд алдагдсан Атлантис хотын шүтээн байсан гэсэн домог байдаг. Чулуун бөмбөлөгүүдийн хэмжээ хэдхэн см-ээс авахуулаад 2 м-ийн диаметртэй 15 тн хүнд ч хүртэл байдаг аж. Заримыг нь шохойн чулуугаар хийсэн бол заримыг нь элсэн чулуугаар /аренит/ хийсэн байдаг аж.
Йонагуни дурсгалт газар /Yonaguni Monument/
Японы Йонагуни арлын эргийн ойролцоо тэнгисийн ёроолоос хүний гараар бүтсэн асар том чулуун цул хавтан илрүүлсэн байна. Үүнийг 1987 онд халим агнаж байсан загасчид анх харсан гэнэ. Зарим Японы эрдэмтэд маш сайн элсэн /аренит/ болон шавран бүтэцтэй уг чулууг 20 сая жилийн настай хэмээн итгэдэг байна. Өвөрмөц хэлбэртэй чулуун байгууламжийн хэмжээ 150*40 м-ийн харьцаатай ба 27 м өндөр аж. Чулууны орой далайн түвшнээс доош 5 м байгаа гэнэ.
Хатшепсутын дуусаагүй багана /Unfinished Obelisk of Hatshepsut/
1990 онд Египтийн Асуанаас асар том чулуун багана /гэрэлт цамхаг/ олсон. Уг чулуун баганыг МЭӨ 1500-аад онд Хатшепсут хааны /МЭӨ 1473-1458/ үед бүтээсэн гэж үздэг. Дуусаагүй уг багана ойролцоогоор 42 м урт, 1200 тн аж. Уг цамхагийг сийлэх явцад ан цав гарч хагарснаар тэр чигт нь орхисон байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...