Товч мэдээ
- schedule 2015 оны 7 сарын 28
- chat_bubble 0
· “Аялал жуулчлалын үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгаж, эрхэлж байсан зарим ажил үйлчилгээг холбогдох төрийн байгууллагад шилжүүлэхээр боллоо.
· Дэлхийн худалдааны байгууллагыг байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов
· Үйлдвэржилтийг дэмжих зорилтуудын хүрээнд төсөл хэрэгжүүлэх үйлдвэрлэлийн чиглэлүүдийг баталлаа. Батлагдсан чиглэлд хамаарах экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийн төслүүдэд 300 тэрбум төгрөг хүртлэх санхүүжилтийг арилжааны банкуудаар дамжуулан олгоно.
· Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Тейн Сейн өнгөрөгч сарын 28-30-нд манай улсад төрийн айлчлал хийсэн. Энэ айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...