ХААХ
УБТЗ-ын I орлогч даргаар А.В.Ушаков томилогдов
- schedule 2015 оны 7 сарын 2
- chat_bubble 0
Монгол-Оросын Хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн Ерөнхий хорооны шийдвэр, УБТЗ-ын даргын 2015 оны зургадугаар сарын 12-ны өдрийн Б-I-102 тоот тушаалаар УБТЗ-ын нэгдүгээр орлогч даргаар А.В.Ушаковыг томилов. Замын нэгдүгээр орлогч даргаар зургаан жил ажилласан И.А.Домбровскийн томилолтын хугацаа дууссан тул ийнхүү ажлаа хүлээлгэн өгсөн байна.
Замын нэгдүгээр орлогч даргын ажлыг хүлээлцэх арга хэмжээнд УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүн, “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхийлөгчийн зөвлөх В.В.Морозов, “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Боловсон хүчний газрын орлогч дарга А.Д.Севидов, УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар болон Замын орлогч дарга нар, алба хэлтсийн удирдлагууд байлцлаа.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...
САНАЛ АСУУЛГА
ИРГЭН ТА УЛААНБААТАР ХОТЫН А БҮСЭЭР ХУВИЙН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХОД ТӨЛБӨР АВДАГ БОЛОХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ ?
Танд гадаадад ажиллаж, амьдрах боломж гарвал яах вэ?