АНУ БНХАУ-ын маргааныг яриа хэлцээгээр шийднэ
- schedule 2015 оны 6 сарын 28
- chat_bubble 0
ВАШИНГТОН. /NHK/. Жил тутмын АНУ-БНХАУ-ын Стратеги болон эдийн засгийн яриа хэлцээ мягмар гарагт Вашингтон хотноо болж, АНУ болон БНХАУ-ын хоорондох үл ойлголцлыг яриа хэлцээгээр зохицуулах хэрэгтэй болохыг хоёр орны удирдлагууд онцлов.
Чөлөөтэй, аюулгүй усан замыг бий болгох нь урьд урьдынхаас илүү чухал болоод байгааг АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жо Байдэн нээлтийн ажиллагааны үеэр онцолжээ. Мөн тэрбээр, хэрвээ улс орнууд маргааныг шийдвэрлэхдээ дипломат харилцааг умартан, хүчийг эрхэмлэвэл байдал тогтворгүй болно хэмээн анхааруулга өгчээ. Тэрбээр Өмнөд Хятадын тэнгисийн Спратли арлууд дээрх БНХАУ-ын нөхөн сэргээлтийн ажилтай холбоотойгоор анхааруулав.
АНУ болон БНХАУ-ын эдийн засаг, худалдааг хөгжүүлэхэд дэлхий дахины усан замын эрх чөлөө чухал үүрэгтэй бөгөөд үүнийг бид хангах болно гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Зечи мэдэгдсэн байна. Тэрбээр Өмнөд Хятадын тэнгисийн талаар шууд дурдаагүй хэдий ч БНХАУ-ын сэргээн босголтын ажлыг хууль ёсны гэж үзэж байгаагаа дахин мэдэгджээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Сангийн сайд Жэк Лью нар улсынхаа төлөөлөгчдийг тэргүүлсэн бол БНХАУ-ын талыг тус улсын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Зечи болон Ерөнхий сайдын орлогч Ван Ян тэргүүлсэн байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...