Идэвхтэй галт уулан дээгүүр вингсьютээр амжилттай нисчээ
- schedule 2015 оны 5 сарын 29
- chat_bubble 0
Алдарт "Ред буль скайдайв" багийн гурван шүхэрч Индонезийн идэвхтэй галт уулын дээгүүр вингсьют /wingsuit/ буюу далавчит хувцасаар шувуу мэт нисчээ. Энэхүү вингсьют нь сүүлийн үед ихэд дэлгэрч байгаа бөгөөд онгоцноос үсэрч агаар мандалд шувуу шиг нисдэг байна. Харин тодорхой түвшинд хүрэх үед шүхрээ дэлгэн буудаг аж.
Энэ нислэг "Ред буль" багийн үйл ажиллагаа Индонезид нээгдсэний баярын нэг арга хэмжээ байжээ.
Индонезийн Ява арлын Бромо Тенгэр Семеру үндэсний паркийн /Bromo Tengger Semeru National Park/ оргил идэвхтэй галт уул Бромо дээрээс 4000 м-ийн өндрөөс хоёр баг үсэрсэн гэнэ. Эхний баг вингсьютээр нисч үзүүлсэн хурд нь цагт 200 км-т хүрчээ. Харин хоёр дахь баг чөлөөт нислэгийн үзүүлбэр үзүүлэн Индоноезийн далбаатай шүхрээр буусан аж.
Алдарт "Ред буль" энергийн ундаа үйлдвэрлэгч компани нь "Формула-1"-ээс авахуулаад маш олон эр зоригийн спортын багуудыг ивээн тэтгэдэг аж.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...