Хүн төрөлхтний 4000 жилийн түүхийн үечлэлийг нэг хүснэгтэнд сонирхолтойгоор харуулжээ
- schedule 2015 оны 5 сарын 29
- chat_bubble 6
Хүн төрөлхтөний 4000 жилийн түүхэн дэх голлох улс үндэстнүүдийн, эзэнт улсуудын үүсэл, мандан бадралт, унан доройтолт, мөхөл зэргийг харуулсан түүхийн үечлэлийг нэг схемд оруулсан анхны "Histomap"-ийг Жон Б.Спарк 1931 онд хэвлэн гаргаж байжээ. Энэ түүхэн хугацаа нь манай эриний өмнөх 2000 жилээс хойш манай эриний 2000 жил хугацааг хамаарчээ. Доорхи 5 фут урттай /152 см/ энэхүү газрын зургаа 1 ам.доллараар худалдаалж байсан аж.
Босоо тэнхлэг тухайн улс үндэстний ноёрхлын цаг хугацааг харуулж байгаа бол хэвтээ тэнхлэгт цар хүрээг нь харуулж байгаа.
Улс, үндэстнээр голлон бичсэн энэхүү зурагт цөөн тооны түүхэн алдартай хүмүүсийн нэр бичигдснээс мэдээж манай их хаадын нэр, түүнд дотор хаадын хааны нэрс /Атилла, Чингис/ томоор байгаа.
Сонирхолтой энэ газрын зурагнаас манай эриний 3-р зуун, 13-р зуунд дэлхийн хамгийн нөлөөт үндэстэн байсан МОНГОЛЧУУДЫГ 19-р зууны дунд үед ямар нөлөөгүй болж арчигдсаныг харж болно.
Та татаж аваад томруулж хараарай.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...