Эмиратын цагаач ажилчдын амьдрал
- schedule 2015 оны 5 сарын 26
- chat_bubble 3
Манайхан Солонгос руу явж хар ажил хийдэг. БНСУ Зүүн Азийн бүс нутагтаа хамгийн их хараархөдөлмөр эрхлэгчдийг авдаг орон. Тэгвэл Ойрхи Дорнодод баян булангийн орнуудын бүх хар ажлыг гадаадын хөлсний ажилчид хийдэг юм байна. Хар ажил гэлтгүй хамаг ажлыг нь Энэтхэг, Пакистан, Бангладешээс ирсэн иргэд хийдэг гэнэ.
Та нисэх онгоцонд суухаас эхлээд онгоцны үйлчлэгч, онгоцны буудлын хүлээн авагч, үйлчлэгч, таксины жолооч, дэлгүүрийн худалдагч, тогооч, зөөгч, сахиул, харуул, барилгачин, хөтөч гээд хаа сайгүй л өмнөд Азиас ирсэн хүмүүсийг харан гайхах болно.
АНЭмират улсын 9.2 сая хүн амын ердөө 1.4 сая /15.3%/ нь Эмиратын уугуул иргэд бусад 7.8 сая /84.7%/ нь арабын бусад орнууд, өмнөд Азийн голдуу цагаач иргэд, хар ажилчид гэнэ. Ийм их ажилчид бүртгэлтэй байгаа юм чинь хууль бус ажиллаж байгаа хүмүүсийн тоо хэд ч байж болох нь. Нью-Йоркийн их сургуулийн судалгаагаар Эмиратад 4 сая гаруй хар ажилчид ажиллаж байгаа гэжээ.
Арабын нэгдсэн Эмират улс нь цагаач ажилчдынхаа тоогоор АНУ /43 сая/, ОХУ /12.3 сая/, Германы /10.8 сая/ дараа ордог бол хүн амд нь харьцуулсан хувиар бусад орноос хол тэргүүлдэг аж.
Харин энэ олон сая гадаад ажилчид хаана, хэрхэн амьдарцгаадаг бол гэж та бодож байна уу. Солонгост ажиллаж байсан хүмүүс хар ажилчид хэрхэн ажиллаж амьдардгийг гадарлах байх аа.
Эмиратад хамгийн бага цалинтай ажилчид цэргийн хууран мэт байранд бөөнөөрөө амьдардаг байна. Тэдэнд зориулсан ийм хуарангууд нь ихэвчлэн 3-4 давхар байдаг байна.
Орчин тойрны элсэн давхрага 20 см хүрдэг бөгөөд машин явах бүрт бяцхан элсэн шуурга үүсгэдэг.
Нэг гол онцлог нь ажилчдын бүх байрны тагт нь хувцас, цагаан хэрэглэлээ хатаах тавцан болдог аж.
Маш их машин техник байдаг ба ихэвчлэн түрээсээр хэрэглэдэг. Хуарангийн дэргэд бохир соруулдаг машин зогсож байна. Магадгүй жолооч амрахаар ирсэн эсвэл эндээс бохир соруулдаг биз. Ажилчдыг зөөдөг автобусууд хуарандаа цуг хонодог аж. Харин зарим нэг нь хувьдаа машин тэрэг унадаг байна.
Ажилчид чөлөөт цагийнхаа ихэнхийг хувцасаа угааж өнгөрөөдөг байна. Учир нь тэнд мөнхийн халуун байдаг учир хөлс, шороо тоосноос болж байнга хувцсаа угаахгүй бол болдоггүй.
Өрөөнүүд нь аймшигтай бохир хийгээд өмхий байдаг. Олон хүн нэг дор байдгаас тэдний хөлс, үнэр, амьсгал, хувцас хунар, тамхи, хоол хүнсний үнэрүүд холилдсон байдаг.
Ихэнх ажилчдын байр цэвэрхэн байдаггүй. Угаалга хийх ч боломж бололцоо нь гардаггүй байна.
Олон зуун хүн амьдарч байгаа /бүгд ажил хийдэг/ ажилчдын байрны нийтийн гал тогоо, жорлон, угаалтуур ийм байх нь бараг ойлгомжтой асуудал.
Ажилчдын бий болгосон хүнсний болон бусад хог хаягдлууд
Баян тансаг арабчуудын дэлхий нийтийг ангайлан гайхуулаад байгаа Дубай зэрэг хотуудын барилгын бүтээн байгуулалт Энэтхэг, Бангаладеш, Филиппин, Шри-ланка, Пакистан зэрэг улсаас ирсэн ажилчдын хөлс хүчээр боссон. Тэд өдөрт 12 цаг ажилладаг.
Тэд зав гарвал мөрийтэй тоглодог.
Тэд хөдөлмөрийн зах зээл дээрх хамгийн хямд хөлстэй ажилчид. Эдгээр хүмүүс зүсэм талхны төлөө өөрсдийн эрхийг мартахад бэлэн байдаг байна. Нөхцөл байдлаас харахад тэд бол орчин үеийн боол ... Дубайн нийт нэг сая оршин суугчдын 800 мянга нь хар ажилчид байдаг аж.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...