Ерөнхийлөгчдийн унаа
- schedule 2015 оны 5 сарын 3
- chat_bubble 0
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин - Mercedes S-600 Guard Pullman.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Германд үйлдвэрлэгдсэн Mercedes-Benz S-600 Guard Pullman загварын хуягт лимузинг унадаг.
Уг машины урт 6,2 м, жин нь ойролцоогоор 3 тонн бөгөөд 517 морины хүчтэй 6-литрийн V12 хөдөлгүүртэй аж. Ерөнхийллөгчийн унаа буу, жижиг гранатаас хамгаалагдсан ба галын болон хийн дайралтаас хамгаалах системээр тоноглогдсон гэнэ. Мөн сүүлийн үеийн бүхий л багаж, техник технологи, эргэн тойронг харах камер зэргээр тоноглогдсон байна.
Шилний зузаан 60 мм, хуягласан хаалга нь гэхэд 100 кг ба гранат тэсвэрлэнэ. Цагт 100 км/цагийн хурдаар багадаа 100 км зам туулах чадвартай аж.
Харилцаа холбооны болоод аюулгүй байдлын систем нь сайтар нууцлалтай гэнэ. Уг машины үнэ багаар бодоход 900,000 еврогийн үнэтэй.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама — Cadillac One
АНУ-ын Ерөнхийлөгч Барака Обамы өөрийнулсад үйлдвэрлэсэн Женерал моторс компанийн араатан хочтой "Cadillac One" унадаг.
Энэ бол зүгээр нэг хуягласан тансаг лимизун биш дэлхийн хамгийн сайтар хамгаалагдсан ерөнхийлөгчийн унаа.
Ерөнхийлөгчийн "Cadillac One" 8 гаруй тн-ийн жинтэй, 5.5 м урт, 1.78 м өндөр, 20 см-ийн зузаан хуягт хаалга, 12 см-ийн зузаан шилтэй. Энэ нь том хэмжээний бууны суманд ажрахгүй гэсэн үг аж.
Химийн дайралтаас хамгаалсан тусгай хүчилтөрөгчийн савтай. Тэнд мөн газ болоод нулимс асгаруулагч хийнээс хамгаалсан баг, сумнаас хамгаалсан хантааз хувцас, хорт агаарыг гадагшлуулж, доторх агаарыг цэвэршүүлэх агааржуулалтын системтэй, бас Ерөнхийлөгчид сэлбэх цус байгаа. За тэгээд харилцаа холбоо хийгээд хүний ая тав тухыг хангасан бүхий л багаж төхөөрөмжөөр мэдээж хамгийн сайн тоноглогдсон. Нэг онцлог нь түлшний сав нь гадаад хүчин зүйлээс сайн тусгаарлагдан хамгаалагдсан гэнэ.
Цагт 100 км хурдлах чадвартай ба 100 км/цагийн хурдыг 8 секундэд авдаг 6.5 л-ийн дизель хөдөлгүүртэй. Энэ машин 10 км тутамд 3 литр дизель түлш зарцуулдаг аж. Багаар бодоход 500,000 ам.долларын үнэтэй гэнэ.
Их Британийн хатан хаан 2-р Елизавет – Bentley State Limousine
Хатан хаан ширээнд заларсны 50 жилийн ойг тохиолдуулан 2002 онд Bentley компанийн хийж өгсөн Bentley State Limousine машинаа унах дуртай. Bentley State Limousine 400 моирны хүчтэй 6.75 л-ийн V8 хос турбин хөдөлгүүртэй. Дээд хурд нь 210 км/цаг. Энэ агааржуулагчийн системтэй машины үнэ нь 475,000 евро гэнэ.
Хатан хаан мөн 1978 онд цор ганц хийгдсэн дээвэр нь дэлгэгддэг Rolls-Royce, Phantom VI машинтай. Хатан хаан үнэтэй чамин машин сонирхдоггүй ч Bentley Arnage Red Label хэмээх үнэтэй машинтай гэнэ.
Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон— Jaguar XJ Sentinel V8
Ерөнхий сайд Дэвид Кэмерон, түүний өмнө сайдууд Тони Блэр, Гордон Браун бүгд Их Британид үйлдвэрлэсэн хуягласан Jaguar XJ Sentinel V8 унадаг.
Дэвид Камероны хар хөх өнгийн дээвэр нь онгойдог энэ машин цагт 240 км хурдлах чадвартай, 100 км/цагийн хурдыг 5.2 секундэд авдаг 395 морины хүчтэй хүчирхэг хөдөлгүүртэй юм байна.
Аюулгүй байдлыг сайтар хамгаалсан ба бензиний сав, онгойдог дээвэр их биеийг 3.7 мм-ийн ган хавтангаар хамгаалсан, сум нэвтэрдэггүй шилтэй, хийн багууд, агууржуулагчийн систем /химийн элдэь хорт хийнээс/, хүчилтөрөгчийн нөөцтэй аж.
Соинрхолтой нь Их Британий Ерөнхий сайд нар дээд зиндааныхны хэрэглэсдэг хар өнгөөс татгалздаг ба өмнөх сайдууд саарал, ногоон өнгийн ийм машин унадаг байсан гэнэ.
Германы канцлер Ангела Меркель — Audi A8
Ангела Меркель өөрийн улсын Ауди компанид тусгай захиалгаар аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан Audi A8 D3/4E лимузин хөлөглөдөг. Энэ хуягласн машин нь том буугаар буудах хийгээд дор нь бөмбөг тэслэхэд зорчигчийн амь насыг хамгаалан үлдэж чадах аж.
6 л-ийн 450 морины хүчтэй хүчирхэг хөдөлгүүртэй. Үнэ: 160,500 евро.
Хятадын төрийн тэргүүн Си Жиньпин — FAW Hong Qi HQE
БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин өмнөх удирдагчдын адил өөрийн улсад үйлдвэрлэсэн FAW Hong Qi HQE машин унадаг.
2012 онын эхээр Си Жиньпин өөрийн улсын машин үйлдвэрлэгчдийг дэмжих үүднээс дарга нарыг 28.500 ам.доллараас дээш үнэтэй гадаад машин унахыг хориглосон тушаал гаргасан. Тиймээс Хятадын ямар ч шат шатны дарга нар зөвхөн Хятадад үйлдвэрлэсэн машин унадаг болжээ.
Хятад улс анхны хуягласан машинаа 2009 онд 60 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн байна.
Удирдагчийн унадаг тусгай захиалгаар хийсэн "Улаан туг" хэмээдэг машин 6.4 м урт ба түүний үзүүлэлт, дизайн бүтэц байгууламж хамгаалалт аюулгүй байдлийн мэдээлэл нь маш нууц байдаг. Мэдэгдэж байгаагаар 12 цлиндрийн 400 морины хүчтэй хөдөлгүүртэй, 4.5 тн жинтэй. Үнэ нь 600,000-1,200,000 ам.долларын үнэтэй гэжээ.
Японы эзэн хаан Toyota Century Royal лимузин
Японы эзэн хаан Акихито, хатан Митико 30 гаруй жил ашигласан Nissan Prince Royal машинаа орчин үеийн илүү найдартай машинаар солих шийджээ. Энэ дээд зэргийн аюулгүйн хамгалалттай машиныг нь Тоёота компани үйлдвэрлэхээр тохирчээ.
Эзэн хааны "Corporate" гэж нэрлэгддэг " Toyota Century" загварын ашин нь 350 морины хүчтэй 5л-ийн V12 хөдөлгүүртэй гэнэ. Сонирхолтой нь Тоёота компани 280 морины хүчээс дээш хөдөлгүүртэй машин хийхгүй гэсэн үндсэн хуулийг зөрчин уг машинаа хийсэн байна. Хааны машин ойролцоогоор 460,00 ам.долларын өртөгтэй ажээ.
Японы ерөнхий сайд Шинзо Абэ — Toyota Century
Япон бол машин үйлдвэрлэгч тэргүүлэгч улс болохоор ерөнхий сайд өөрийн үйлдвэрийн машинаа унах нь гарцаагүй. Шинзо Абэд албан ажлын хоёр машин байдаг. Нэг нь японы эзэн хаан хийгээд улсын дээд удирдлагуудын олон арван жилийн турш унаа болсоор ирсэн "Toyota Century".
"Toyota Century" загварыг Тоёота компанийг үндэслэгч Сакичи Тойодагийн 100 жилийн ойг тохиолдуулан 1967 оноос үйлдвэрлэсэн байдаг гэнэ.
Энэ машинызагвар 40 жилийн турш бараг өөрчлөгдөөгүй байна. Ерөнхий сайдын машин 280 моирны хүчтэй V12 хөдөлгүүртэй /Японы хуулиар седан ангилалын машин 280-аас дээш морины хүчтэй байж болохгүй/. Ерөнхий сайд эзэн хааныг бодвол хуулиа дээдэлдэг юм байна. Нөгөө машин нь гибрид Lexus LS 600h L. Машин үйлдвэрлэгчдийнхээ ололт амжилтыг харуулахаас гадна байгаль орчинд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй гэдэг үүднээс сонгосон гэнэ. Үнэ нь 153,600 евро.
Францийн Ерөнхийлөгч Франсуа Олланд — Citroen DS5
Франсуа Олланд албан ёсны хөлөглөх машинаараа өөрийн улсын Citroen DS5 машиныг сонгожээ. Тэр энэ машинаар Элисейн ордонд тангараг өргөхдөө иржээ.
Тэр Citroen DS5 лимүзэн машинаа байгаль орчинд ээлтэй гибрид хөдөлгүүртэйгээс гадна, дээвэр нь онгойдог /люк/ байлгахаар захиалга өгсөн аж. Үүгээр тэр ийм машинтай анхны төрийн тэргүүн болж байна. Тэр үүнээс гадна хоёр жолоочийнхоо нэгийг халж, бусдын адил улаан гэрлэн доион дээр зогсож байхыг үүрэгдсэг гэдэг. Энэхүү гибрид машины өртөг нь 40,200 евро.
Гэвч цаана нь хуягласан тусгай машин байгаа биз ээ.
Италийн Ерөнхийлөгч Сержо Маттарелла— Lancia Thema
Ерөнхийлөгч Сержо Маттарелла Италийн машин үйлдвэрлэгчдээ бас л үнэн ч хэвээр байна. Түүний 5 м-ийн урттай Lancia Thema лимузин 6.4 л-ийн V8 хөдөлгүүртэй.
Сүүлийн хэдэн арван жилий турш Италийн Ерөнхийлөгч Lancia брэндийн автомашиныг таалж байгаа гэнэ. Тангараг өргөх үеэрээ Lancia Flaminia машиныг унаж байжээ. Уг машины стандарт хувилбарын үнэ нь 39,900 щврогийн үнэтэй байдаг аж.
Бусад
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...