Жон Жонс аваргын бүсээ хураалгалаа
- schedule 2015 оны 4 сарын 30
- chat_bubble 0
Өчигдөр /2015оны 4 сарын 29-нд/ Дана Вайт /Dana White/, Жон Жонс /Jon Jones/-той уулзсаны дараа мэдэгдэл гаргаж Жон Жонсын аваргын бүсийг нь хураан авч 5 сарын 23-нд болох UFC 187 дахь тэмцээнд Даниел Кормиер /Daniel Cormier/ , Энтони Жонсон /Antony Johnson/ нарын хожсонд өгөхөөр шийджээ.
Цагдаагийн газрын өгсөн мэдээллээр ажлаасаа бууж байсан цагдаа Жонсыг осол гаргаад зугтсаныг харсан гэж мэдүүлэг өгсөн байна. Тэрээр өөрийн түрээсэлсэн машинтай улаан гэрлээр гарч байгаад 20 орчим насны жирэмсэн эмэгтэйн машины жолоочийн талыг мөргөсөн байна. Мөргөлтөөс болж жирэмсэн эмэгтэйн гар нь хугарсан ба Жонс осол хийснийхээ даараа машинаасаа их хэмжээний бэлэн мөнгө хармаалан явган зугтжээ. Түүний машинаас мариуханатай гаанс олдсон байна.
Эргэн сануулахад тэрээр 2012 онд өөрийн Бентли машинаараа шон мөргөж сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэн жолоо барьж осол гаргасан хэргээр жолооны эрхээ хасуулж байсан билээ. Түүнчлэн өнгөрсөн оны наймдугаар сард өөрийн өрсөлдөгч Даниел Кормиертэй сурталчилгааны өдөрлөг дээр нударга зөрүүлж 50 мянган доллараар торгуулсан ба арванхоёрдугаар сард мөн Кормиертэй хийсэн тулааны өмнө авсан допингийн шинжилгээнд бүдэрсэн бөгөөд түүний цуснаас кокаин илэрсэн байсан нь тулааны дараа олон нийтэд зарлагдсан байдаг. Түүнийг үүнийх нь төлөө нэг өдөр хар тамхинаас гаргах эмчилгээнд явуулсан билээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...