"Киви" хамтлагийн Ц.Намуун анхны бие даасан цомгоо танилцууллаа
- schedule 2015 оны 4 сарын 30
- chat_bubble 0
Монголын рок поп хөгжмийн урлагт 11 дэх жилдээ зүтгэж, өөрийн гэсэн өвөрмөц орон зайгаа бүрдүүлсэн “Киви” хамтлагийн дуучин Ц.Намуун “One moment” буюу “Ганц хором” анхны бие даасан цомгоо сонсогчдынхоо гарт хүргэхэд бэлэн болжээ. Уг цомгоо “Киви” хамтлагийнхаа 10 жилийн ойд зориулан бүтээсэн бөгөөд 5 дуутай сингл цомог болжээ. Дуучны продюсер Б.Ангирмаа, 20 дуунаас 5 дууг л сонгож, тоонд биш чанарыг чухалчилж ажилласан гэдгийг онцолж байлаа. Уг цомгийг бүтээх санаачлагыг дуу бичлэгийн “Ocean grey” продакшны залуу уран бүтээлчид гаргаж, продюсер Б.Ангирмаатай хамтран бүтээжээ. Цомогт багтсан дуунуудын найруулга, бичлэг, микс, мастеринг буюу дуу хөгжмийн тохируулга зэрэг чухал ажлуудыг “Ocean grey” продакшныхан хийж гүйцэтгэсэн бөгөөд хамтын ажиллагааны үр дүнд сайн төсөл болж чадсан хэмээн дүгнэж суулаа.
Онцгой өөр мэдрэмж хүртээх өвөрмөц хөгжмийн хэмнэл, дуулалт, 80-аад оны хөгжмийн дуугаралтыг шинэлэг урсгал, чиглэлтэй хослуулан туурвисан “One moment” шинэ цомгийг үзэгч та 14900 төгрөгөөр “Hi-Fi” хөгжмийн сүлжээ дэлгүүр болон “Оргил” худалдааны төвийн бүх салбараас худалдан авах боломжтой. Мөн цомгийн дуунуудыг “Huur music” группын тусламжтайгаар тун удахгүй “I Tunes” олон улсын хөгжмийн сайтад онлайн хэлбэрээр байршуулах юм байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...