Америкчуудын зэвсэгтэйгээ орж үйлчлүүлж болдог газрууд
- schedule 2015 оны 4 сарын 22
- chat_bubble 0
Америкчууд дэлхий дээрх хамгийн зэвсэглэсэн ард түмэн. Энд АНУ-ын арми зэвсэгт хүчнийг хэлээгүй, энгийн ард иргэд, оршин суугчдыг хэлж байна. Мөн америкчууд, муж улсууд гажиг гэмээр хуультай байдаг. Тэдний нэг нь дэлхийн бусад улс орнуудад хэзээ ч зөвшөөрөхөөргүй газарт зэвсэг авч явахыг зөвшөөрдөгт байгаа юм. Ингээд байж боломгүй хэдий ч зэвсэг агсаж, очиж болох 10 газруудыг танилцуулъя.
10. Сүмд
Олон зууны туршид сүмд зэвсэгтэй орохыг нүгэл хэмээн хориглож ирсэн. Гэтэл 2009 онд Кентакки мужийн нэгэн пастор зэвсгээ авч ирэхийг дэмжин "Open Carry Celebration" хэмээх зэвсэгтэй баярын цуглаан хийж байжээ. Үүнээс болж өнгөрсөн жил өөр нэгэн мужид тодруулбал Флоридад сүмийн пастор сүмдээ буудуулан нас баржээ.
9. Хуриманд
8. Төрсөн өдрийн баярын арга хэмжээ
Насанд хүрэгчдэд зориулсан тоглоом зэрэгт зэвсэг авч явж болох нь. Жишээ нь "Крикетт" компани /хүмүүсийг дуртай буугаар нь буудуулдаг газар/ зэрэгт. Хүлээн зөвшөөрч боломгүй зүйл бас байна. Үүнд, 4-10 настай хүүхдүүдэд зориулсан "Миний анхны буу" /My First Rifle/ хэмээх тэднийг хүйтэн зэвсгээр наадуулдаг арга хэмжээ. Кентаккид ийм газар 5 настай хүү 2 настай дүүгээ буудаж амийг нь хөнөөсөн харамсалтай явдал гарсан.
7. Номын санд
2013 онд Мичиган муж улсын дээд шүүх нийтийн номын санд зэвсгээ авч явахыг зөвшөөрчээ.
6. Техаст
Техаст зэвсгээ хүний нүднээс далд, нууж авч явахыг хориглосон хуулийг баталсан гэнэ. Хүний нүдэнд ил харагдахаар бол болно гэсэн үг.
5. Оюутны хотхонд
Сүүлийн хэдэн жил сургууль, оюутны хотхонд зэвсэг хэрэглэн хүний амь насанд халдсан хэрэг олонтаа гарсан. Тиймээс олон их сургуулиуд оюутны хотхонд зэвсэг авч явахыг хориглоон байна. Гэхдээ 11 мужид албан ёсоор оюутны хотхонд зэвсэгтэй явахыг хориглоод байгаа гэнэ. Олон мужуудад оюутны хотхоны зогсоолд тавьсан машиндаа сойлттой /түгжээтэй/ буутай байхыг зөвшөөрдөг. Харин Колорадо, Айдахо, Юта зэрэг мужуудад албан ёсоор оюутны хотхонд зэвсэг авч явахыг зөвшөөрөн баталсан хууль байдаг байна.
4. Хүүхдийн цэцэрлэгт
Америкт эцэг эх нь зэвсэгтэй байснаараа хүүхдийнхээ аюулгүй байдлын хангаж чадна гэж үздэгээс хүүхдийн цэцэрлэгт буутай явахыг зөвшөөрдөг байна. Уул нь хүүхдээс халуун, хүйтэн зэвсэг аль болох хол байвал аюулгүй санагдана. Гэвч яая гэхэв тухайн улсын хууль, журмыг хүндэтгэх хэрэгтэй. Гэхдээ Америкийн олон муж улсуудад бяцхан хүүхдүүдэд халуун зэвсэг ойр байлгаснаас осол эндэгдэл гарсан олон хэрэг бүртгэгдсэн байдгийг хэлэх хэрэгтэй.
3. Бааранд
Хамгийн сүүлд Жоржиа мужид бааранд галт зэвсэгтэй орохыг хориглосон хууль баталсан. Гэхдээ тэнд согтууруулах ундаа уухгүй тохиолдолд шүү. Үүнтэй төстэй хуулийг Хойд Каролинад 2013 онд баталсан байдаг аж.
2. Ажлын байрны машин зогсоолд
Америкийн 50 мужаас 22 нь ажил олгогч нь /компаниудад/ ажиллагсаддаа өөрийн тээврийн хэрэгсэлдээ буу авч явахыг зөвшөөрсөн хууль баталсан байдаг. Үүнийг FedEx, Caterpiller, Volkswagen зэрэг олон компаниуд эсэргүүцээд дийлээгүй аж.
1. Дэлхийн хамгийн завгүй /ачаалалтай/ нисэх буудалд
Зарим мэдээгээр Атланта хотын олон улсын Хартсфилд-Жексон нисэх буудлын аюулгүй ажиллагаанд бас нэгэн дарамт нэмэгдсэн байна. Энэ нь юу вэ гэвэл Жоржиа мужийн хуулиар нисэх буудалд зэвсэг авч явахыг зөвшөөрсөн хууль баталсан байна. Гэхдээ энэ хууль нь зөвхөн биедээ зэвсэг авч явж байхыг зөвшөөрсөн хүмүүст хамаатай гэнэ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...