ХААХ
Дэлхийн хамгийн баян сангууд
- schedule 2015 оны 4 сарын 16
- chat_bubble 0
Ирээд¿йдээ зарцуулахаар, болзошг¿й хÿмралын ¿ед хэрэглэхээр
хамгийн их мºнгº хуримтлуулсан улс орíóóä
Зарим улс орныхон газрын тос, байгалийн хий зэрэг байгалийн баялгаасаа олсон мөнгөө ирээдүйдээ зарцуулахаар, болзошгүй хямралын үед хэрэглэхээр тусгай сан байгуулж мөнгөө нөөцөлдөг аж. Ийнхүү мөнгөө хадгалаад зогсохгүй дэлхийн хөрөнгийн зах зээл дээр эргэлдүүлэн сангийнхаа хөрөнгийг арвижуулдаг байна. Эдгээр санг байгуулсан анхдагчид нь Арабын газрын тосны баян орнууд юм. Улмаар Ази Европын орнууд даган дууриаж ирээдүйдээ зарцуулах тусгай сангуудыг янз бүрийн хэлбэрээр байгуулсан байна.
Ингээд дэлхийн хамгийн баян сангуудыг товч танилцуулъя.
1. Норвегийн “Баялгийн сан” буюу “Тэтгэврийн сан” /Government Pension Fund - Global/
1990 онд үүсэн байгуулсан. Норвегийн баялгийн сангийн /өөрөөр тэтгэврийн сан/ хөрөнгө 20 гаруй жилийн дотор буюу 2014 оны есдүгээр сарын 30-ны байдлаар 5.534 их наяд Норвегийн крон буюу 857.1 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ бол дэлхийн хамгийн баян сан юм. Норвегийн сангийн яамныхан Сангийн хөрөнгийг 2019 он гэхэд нэг их наяд ам.долларт хүрнэ хэмээн тооцоолжээ. /Манай улсын ДНБ ойролцоогоор 12 тэрбум ам.доллар/
Санхүүгийн шинжээчид сангийн хөрөнгийг 2030 он гэхэд хамгийн багадаа 2.7 их наяд, сайнаар тооцвол 3.3 их наяд ам.долларт хүрнэ гэж тооцоолж байна. 2006 оноос Норвегийн Засгийн газрын тэтгэврийн сан нэртэй болжээ.
Норвегийн төв банкны байранд байдаг тус сангаар нэг долоо хоногт нэг тэрбум ам.доллар “дамжин” өнгөрдөг байна. Уг санд 200 гаруй хүн ажилладаг, Нью Йорк, Лондон, Шанхай, Сингапур зэрэг дэлхийн банк санхүү, худалдааны төв болсон олон хотуудад 100-гаад оффис ажилладаг гэнэ.
Тус сан дэлхийн нийт хувьцааны /хөрөнгийн зах зээлийн/ дунджаар нэг хувийг эзэмшдэг. Мөн Европт бүртгэлтэй бүх компаниудын хоёр орчим хувийг эзэмшдэг, хамгийн том хувьцаа эзэмшигч юм.
2.Абу Дабигийн хөрөнгө оруулалтын сан /Abu Dhabi Investment Authority/
Энэ санг 1976 онд Арабын Нэгдсэн Эмират улсын газрын тосноос олж буй ашиг орлогоороо сан байгуулж ирээдүйдээ зарцуулахаар шийдсэн байдаг. “Абу Дабигийн хөрөнгө оруулалтын сан”-гийн хуримтлагдсан хөрөнгийг ашигтай бизнест хөрөнгө оруулж, арвижуулдаг.
ADIA сангийнхан өөрийн хөрөнгөө хэзээ ч дэлгэдэггүй. Олон улсын санхүүгийн мэргэжилтнүүд сангийн хөрөнгийг 800-875 тэрбум ам.доллар гэж тооцоолж буй. Харин “Дэлхийн баялгийн сангийн институт” ADIA сангийн хөрөнгийг 773 тэрбум ам.доллар гэж гаргажээ. Тус сангийн хөрөнгө жилд 10 хувиар нэмэгддэг, дэлхийн хамгийн том баялгын сан.
ADIA сан АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хамгийн том худалдан авагч, эзэмшигч. Тус сангийн нийт хөрөнгийн 70-80 хувь нь гадны орнуудад хөрөнгө эзэмших хэлбэрээр байдаг. 2007-2008 оны хямралаас үүдэн тус сангийн хөрөнгө хамгийн ихээр буурчээ. 2009 онд л гэхэд “Сити” группт оруулсан 7 тэрбум ам.долларынхаа 90 хувийг алдаж байжээ.
3.Саудын Арабын Форейн холдинг /SAMA Foreign Holdings/
Саудын Арабын Төв банк нь 1952 онд мөнгөний бодлогын агентлаг /SAMA/ нэртэйгээр байгуулагдсан байна. Тус банк улсын мөнгөний бодлогыг ч явуулдаг, сангийн үйл ажиллагааг ч явуулдаг, олон улсын хөрөнгийн зах зээл дээр ч ажилладаг.
Тус агентлагын нэг салбар болох SAMA Foreign Holdings хэмээх сан нь Саудын Арабын баялгийн сан аж. Тус улс нь энэ сангийнхаа тухай дэлгэрэнгүй мэдээлдэггүй. Сангийн хөрөнгийг 757.2 тэрбум ам.доллар хэмээдэг бөгөөд дэлхийн гурав дахь баян сан.
4. Хятадын хөрөнгө оруулалтын корпораци /China Investment Corporation/
2007 онд байгуулагдсан Хятадын гадаад валютын нөөцийн нэг хэсэг бөгөөд баялгийн сан. CIC-ийг 2007 онд 200 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр байгуулсан аж. 2013 оны байдлаар 652.7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй.
2013 оны байдлаар Хятадын валютын нөөц 3.44 их наяд ам.доллар болсон.
5. Хятадын хөрөнгө оруулалтын компани /SAFE Investment Company/
1997 онд байгуулагдсан. Хятадын гадаад валютын арилжааны төрийн захиргааны байгууллагын харъяа сан. 567.9 тэрбум ам.долларын хөрөнгөтэй.
6. Кувейтийн хөрөнгө оруулалтын газар /Kuwait Investment Authority/
1953 онд байгуулагдсан, 548 тэрбум ам.долларын хөрөнгөтэй.
7. Хон Конгийн мөнгөний бодлого хөрөнгө оруулалтын газар /Hong Kong Monetary Authority Investment Portfolio/
1993 онд байгуулагдсан, 400.2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй.
8. Сингапурын Засгийн газрын хөрөнгө оруулалтын корпораци /Government of Singapore Investment Corporation/
1981 онд байгуулагдсан, 320 тэрбум ам.долларын хөрөнгөтэй.
9. Катарын хөрөнгө оруулатын газар /Qatar Investment Authority/
2003 онд байгуулагдсан, 256 тэрбум ам.долларын хөрөнгөтэй.
10. Хятадын Үндэсний нийгмийн хамгаалалын сан /National Social Security Fund/
2000 онд байгуулагдсан, 240 тэрбум ам.долларын хөрөнгөтэй.
11. Сингапурын Темасек холдинг /Temasek Holdings/
1981 онд байгуулагдсан, 320 тэрбум ам.долларын хөрөнгөтэй.
12. Австралийн Ирэдүйн сан /Future Fund/
1974 онд байгуулагдсан, 177 тэрбум ам.долларын хөрөнгөтэй.
13. Эмиратын Абу Дабигийн зөвлөл /Abu Dhabi Investment Council/
2007 онд байгуулагдсан, 90 тэрбум ам.долларын хөрөнгөтэй.
14. ОХУ-ын Нөөцийн сан /Резервный фонд России/
2008 онд байгуулагдсан, 88.9 тэрбум ам.долларын хөрөнгөтэй.
15. БНСУ-ын Хөрөнгө оруулалтын корпораци /Korea Investment Corporation/
2005 онд байгуулагдсан, 84.7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй.
16. ОХУ-ын Үндэсний баялгийн сан /Russian National Wealth Fund/
2008 онд байгуулагдсан, 79.9 тэрбум ам.долларын хөрөнгөтэй.
17. Казахстан / Samruk-Kazyna JSC/
2008 онд байгуулагдсан, 79.9 тэрбум ам.долларын хөрөнгөтэй.
18. Алжирын Орлогыг тогтворжуулах сан / Revenue Regulation Fund /
2000 онд байгуулагдсан, 77.2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй.
19. Казахстаны Үндэсний сан / Kazakhstan National Fund /
2000 онд байгуулагдсан, 77 тэрбум ам.долларын хөрөнгөтэй.
20. Эмиратын Дубайн хөрөнгө оруулалтын корпораци / Investment Corporation of Dubai/
2006 онд байгуулагдсан, 70 тэрбум ам.долларын хөрөнгөтэй.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...