Дэлхийн түүхэн дэх хамгийн өндөр бүсгүйчүүд
- schedule 2015 оны 4 сарын 9
- chat_bubble 1
Өндөр биетэй байх сайхан. Тэгэхдээ хэт өндөр биш шүү. Хоёр метрээс дээш өндөртэй бүсгүйчүүдэд эрүүл мэндийн, хувцасны, хувийн амьдралын гээд олон асуудал тулгардаг. Эрчүүд өөрөөсөө хагас метр өндөр, 48 размерийн гутал өмсдөг бүсгүйг эхнэрээ болгон сонгоно гэдэг юу л бол..?
Түүхэнд бичигдсэн хоёр метрээс өндөр биетэй бүсгүйчүүдийг танилцуулъя.
14. Элисани да Круз Сильва – 2,03 метр.
1995 онд Бразилд төрсөн. 18 настайдаа дэлхийн хамгийн өндөр охиноор шалгарсан. Түүний өндөр 203 см. Тэрээр Франсинальдо Карвальо гэдэг найз залуутай байсан бөгөөд түүний өндөр 163 см байжээ.
13. Амазон Ева – 2,04 метр.
Түүний жинхэнэ нэрийг Эрика Эрвин гэдэг. Америкийн загвар өмсөгч, фитнесийн дасгалжуулагч, жүжигчин. Өнөөдрийн байдлаар түүний өндөр 2,04 метр гэнэ. 2011 онд Амазон Еваг “Дэлхийн хамгийн өндөр мэргэжлийн загвар өмсөгч” гэдгийг нь баталж Гиннесийн номонд оруулж гэрчилгээг гардуулсан байна.
12. Каролина Вельц – 2,06 метр.
Тэрээр 1986 оны долоодугаар сард Германд төрсөн. Түүний өндөр 206 см, хөлний урт нь 130 см. Тэрээр 117 кг жинтэй, загвар өмсөгч.
11. Мали Дуангди – 2,10 метр.
Мали Дуангди (Malee Duangdee) Тайланд бүсгүй. Хамгийн өндөр өсвөр насны охин гэдгээрээ тэрээр Гиннесийн номонд бичигдсэн.
10. Гитика Шривастава – 2,11 метр.
Гитика Энэтхэгийн эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багт тоглож байсан. Түүний эцэг Прадип Шривастава ч мөн сагсан бөмбөгийн тоглогч байжээ.
9. Жульяна Семенова – 2,13 метр
ЗХУ-ын алдарт сагсан бөмбөгч Жульяна Семенова. 1952 оны гуравдугаар сарын 9-нд Даугавпилсед төржээ. Олимпийн хоёр удаагийн аварга, гурван удаагийн дэлхийн аварга, Европын 10 удаагийн аварга болж байсан.
8. Зейнаб Биби – 2,18 метр.
Зейнаб Биби 1974 онд Пакистанд төрсөн. Таван охинтой айлын нэг. 15 настайгаасаа эхлэн эрс өсч эхэлсэн. Тэрээр 218 см өндөр. Түүний хөлийн урт 137, гарын урт 106, хурууны урт 24 см. Хөлийн хурууны урт нь 10,8 см гэнэ. Одоо Манчестерт амьдарч байгаа.
7. Малгожата Дыдек – 2,18 метр.
Марго Дыдек шиг нэр хүндтэй. Польшийн мэргэжлийн сагсан бөмбөгийн тоглогч. Эмэгтэйчүүдийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны түүхэн дэх хамгийн өндөр тоглогч. Тэрээр 1974 оны дөрөвдүгээр сарын 28-нд төрж, 2011 оны тавдугаар сарын 27-нд нас барсан.
6. Сэнди Аллен – 2,33 метр.
Сэнди Аллен 1955 онд Индианаполисд төржээ. Тэрээр 210 кг жинтэй бөгөөд 50 размерийн гутал өмсдөг байсан. «Казанова Феллини» нэртэй кинонд тоглож байсан. 2008 онд Индиана мужид байдаг асрамжийн газарт нас барсан.
5. Яо Дефен – 2,35 метр.
Яо Дефен БНХАУ-ын Аньхуй мужид 1972 онд 2,8 кг жинтэй төржээ. Гурван жилийн дараа тэрээр үеийнхнээсээ хоёр дахин их хоол идэж, эрчимтэй өсч эхэлсэн байна. Охин 11 настайдаа 188 см, 15 настайдаа 203 см өндөр болсон байна. Ингэж өссөөр 235 см болоход түүний жин 180 кг болсон байна. 2012 онд тэрээр газар унахдаа тархиа гэмтээснээс болж нас баржээ.
4. Джейн Банфорд – 2,41 метр.
Жэйн "Жинни" Banford (July 26, 1895 - April 1, 1922) түүхэнд бичигдсэн хамгийн өндөр Британийн иргэн юм. Тэрээр 11 настайтай тархиа гэмтээснээс хэвийн бус байдлыг өсч эхэлсэн байна. 13 жилийн хугацаанд тэрээр 1.98 метр болтлоо өсч чаджээ. 1922 онд тэрээр нас барсан бөгөөд өндөр нь 2.41 метр байжээ. Түүнийг араг ясыг Бирмингемийн Анагаах ухааны их сургуулийн Анатомын музейд хадгалдаг.
3. Дзен Жулань – 2,48 метр.
1964 онд БНХАУ-ын Юджанг тосгонд төрсөн. Дэлхийн хамгийн өндөр эмэгтэйгээр бүртгэгдэж байсан. Нуруу нь мурийснаас болоод тэрээр эгц зогсож чаддаггүй байсан. Охин 17 настайдаа нас барсан бөгөөд энэ мөчид 248 см өндөр байжээ.
2. Тринти Кивер – 2,55 метр.
Нидерландад Тринти Киверийг дэлхийн хамгийн өндөр эмэгтэй хэмээн тооцдог байжээ. Тэрээр 1616 онд төрсөн. Тринти Кивер есөн настайдаа хоёр метр өндөр байсан. Тэр хорт хавдрын улмаас 17 настайдаа 1633 онд нас барсан байна. Түүний өндөр 255 см байжээ.
1. Мари Веде – 2,56 метр.
Паулин Marie Элизабет Риг (Marianne Wehde) Германы Тюрингиин Бенкендорф гэдэг газарт 1866 онд төржээ. Түүнийг 8, 9 нас хүртлээ ердийн өсөлттэй байсан гэдэг. Дараагаас нь өсч эхэлсэн байна. Тэрээр 18 настайдаа 256 см өндөр болсон гэдэг. 1884 онд 19 нас хүрч чадалгүй нас баржээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...