2015 оны "Өдрийн шилдэг" 25 зураг
- schedule 2015 оны 4 сарын 9
- chat_bubble 0
"Сифтер" сайтынхан жил бүр шилдэг 100 зургийг шалгаруулан цахим ертөнцөд дэлгэн тавьдаг билээ. Эдгээр зургаас шилдгийн шилдэг гэсэн 25 зургийг та бүхэнд хүргэж байна.
Вашингтоны Райнер галт уулын орой дээр туссан нарны гэрэл. Зургийг нисэх онгоцны цонхоор авчээ.
Скуей арал дээрээс нар хиртэлтийг ажихуй. Зургийг Рутгер Пау авчээ. 2015 оны 03-р сарын 20-нд болсон нар хиртэлтийг Шотландын Скуей арал дээрээс авсан байна. Энэ нутгаас нар хиртэлтийн 98 хувийг харж болжээ.
Дэлхийгээс сар руу, сарнаас дэлхий рүү. НАСА-гийн "Сониучхан" /Curiosity/ аппаратнаас авсан зураг.
Кардинал шувуу агаарт. Энэ 12 см урттай, 11,5 гр жинтэй шувуу өмнөд болон хойд Америкт байдаг.
Сансрын нисгэгчийн сансараас Нимойд мэндчилж байгаа нь. Зургийг Терри Вирц авчээ. ОУ-ын сансрын буудлаас жүжигчин Леонард Нимойд мэндчилж байгаа нь. Тэрээр 2015 оны 02 сарын 27-нд нас барсан бөгөөд "Star Trek" цуврал кинонд тоглосон.
Цагаан будаан тариалангийн талбай. Зургийг Жилиан Гао. Хятадын Юнань мужийн цагаан будааны тариалангийн талбай. Энэхүү газарт Хани угсаатан 1300 жилийн турш будаа тариалж байгаа аж.
Аляскийн "Баавгайт" нууран дээрх туйлын туяа. Зургийг 2006 онд Эйрман Жошуа Странг авсан ба шагнал хүртэж байсан.
Ангараг гарагаас хийсэн сансарын огторгуйн Куриосити аппаратны сүүлчийн сельфи. 2015.02.24-нд авсан зураг.
Канадын готик. Зургийг Бети. Энэ твитерийн @PuzzleBethe хэрэглэгчийн хөгжилтэй зураг. Нөхрийн хамт 1930 оны "Америкийн готик" хэмээх алдартай зургийг дууриан Канадын готик хэмээн зургаа нэрлэжээ. Жинхэнэ эх зураг нь Чикагогийн урлагийн сургуульд байдаг гэнэ. Тэнд эхнэр нөхөр хоёр готик сэрээ барьсан байдаг гэнэ.
Мөсөн хэв. Хойд Каролинагийн Грийвилд хотын idant Medical Center зогсооолд тавьсан Cherokee жип машин дээр орсон бороо, цас хөлдөж ийм хэв үлдээжээ.
Испанийн Малага мужийн Ронда хот. Зургийг Мануэл Видал. Guadalevín голын хавцлын орой дээрх тосгон. 2012 онд авсан зураг. Тосгоныг гурван гүүр л холбодог аж.
Нью-Йоркийн Тайм талбай. 1944 оны 6-р сар. Францын Нормандад Америк цэргүүд буусан тухай буюу 2-р фронт нээснийг зарлаж байна.
Руандагийн дугуйн тамирчид анх удаа цас үзэж баярлаж байгаа нь. Юта мужид болж байсан уралдаанд Руандагийн баг тамирчид цас хараад зогссон байна. Энэхүү явдал нь 2007 онд болж Фейсбүүкт тавигдсанаар дэлхий даяар тархжээ.
Дэлхийн гэрлийн спирал. НАСА-гийн Барри Уилморын ОУ-ын сансрын станцаас 2014 онд авсан зураг. Энд хойд Африк, Испанийг харуулсан байна.
Балтимор хотын Жорж Пийбоди номын сангийн дотор тал. Зургийг Матью Ретроф. 1878 онд баригдсан номын сан гэнэ.
Токио хот. Зургийг Паник Свич. Нисдэг тэрэгнээс авсан Японы 47 мужийн /бие даасан засаг захиргааны нэгж/ нэг, 37 сая хүн амтай Токио хотын зураг.
Танкер дээрх барбикью. Далайд хөвж яваа G.vmjglnay HMAS Onslow танкер хөлөг дээр зайдас шарсан шиг, дарс ууж байгаа багийнхан. 1983 оны зураг.
Wiesen Viaduct-ны өвөл буюу Вейшин гүүрийн өвөл. Зургийг Дэвид Гуөлер.
Швейцарийн Граубёнден мужид байх Альпийн Ландвассер голын дээгүүрх алдартай чулуун гүүр.
Хойд Ирландын Харанхуй модон гудамж. Зургийг Жузеппе Мило.
Хойд Ирландын тариан талбайн дунд байдаг "Dark Hedges" хэмээх 600 м урт зам бүхий хоёр талаар нь 200 жилийн настай модод сүлжилдэн битүү ургасан гудамж юм. Үүнийг байгалийн гайхамшиг хэмээн нэрлэдэг байна.
Creation Redux-ын багана. НАСА-гийн сансрын Хабл дурангаар авсан "Pillars of Creation" хэмээх 1995 онд авсан зураг. "Бүргэд" мананцарын зураг гэнэ.
"Бүү ай". Зургийн Ян Бреммер. Парисын "Тусгаар тогтнолын" талбайд мянга мянган хүн цугларч террорист халдлагад хохирсон хүмүүст хүндэтгэл үзүүлэхээр цугларчээ. /Энэ цуглаан орон даяар газар бүр болсон/. "Charlie Hebdo" сэтгүүлийн редакцид террористууд халдаж 12 хүний амь насыг хороосон гэдгийг санаж байгаа байх..
Баруун Канадад маш их цас орсон үед Бритик Колумбийн Glacier National Park-д авсан зураг.
Их хавцал цасанд хучигдсан нь. Зургийг Майкл Куйнн. Америкийн Аризонагийн Гранд хавцал шинэ жилийн үеэр битүү цасанд дарагдсан байна. Ийм үзэгдэл маш ховор тохиолддог аж.
Хятадын Хойд Гуанши муж. Зургийг Трей Ратклиф. Энэ газрын байдал үлгэрийн мэт байгаа биз?
Жинхэнэ амьд Пегасус. Зургийг Карли Брук. Гоё морьдын уралдаанд зориулан Грекийн домгийн морийг дууриалгажээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...