Өнөөдөр болох үйл явдлууд
- schedule 2015 оны 4 сарын 2
- chat_bubble 0
Өнөөдөр дөрөвдүгээр сарын 2.
09:00 цагт Монголын эдийн засгийн форум Төрийн ордонд эхэлнэ. Форумыг нээж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэлнэ.
12:00 цагаас Засгийн газрын хуралдааны мэдээллийн танхимд болох "Сайдын цаг" уулзалтад Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба оролцоно.
14.00 цагаас Эрчим хүчний яаман дээр Эрчим хүчний салбарын гурван талт Хамтын гэрээнд гарын үсэг зурах ёслол болно. Гэрээнд ЭХЯ, Эрчим хүчний үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбооны удирдлагууд гарын үсэг зурна.
10.00 цагт Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар тогтоол, түүний хавсралтаар батлагдсан “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг тус тус илт хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон учир Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчийг шүүхэд өгөхөөр нэхэмжлэл гаргана.
11:00 цагаас “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д “Босоо Хөх Монгол” бүлгэмээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11:30 цагаас “ Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөнөөс “АПУ” компанийн борлуулагч амиа алдсан хэргийн гэрчүүдийн эрх зөрчигдөж байгаа талаар мэдээлнэ.
12:00 цагаас Ардчилсан намын залуу гишүүд төлөөлөгчдөөс ҮЗХ-ны гишүүн Мөнхэрдэнэ нарын улс төрийн ноцтой асуудлыг хөндөнө.
12:30 цагаас ДМ нэгдэл, Гал үндэстэн холбоо, Хамаг монгол төсөл хамтран ёс зүйтэй уулзалт, ард түмний халз мэтгэлцээн зохион байгуулах талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
10.00 цагт МҮХАҮТ-ын Хурлын танхим /507 тоот/-д ОХУ-ын Свердловск мужийн амбан захирагч тэргүүтэй албаны болон бизнесийн төлөөлөгчидтэй уулзах хоёр талын уулзалт болно.
12.00 цагаас TV9 Зууны мэдээ хэвлэлийн танхимд Ардчилсан намын УЗХ-ны гишүүн Мөнх-Эрдэнэ тэргүүтэй залуус АН-ын доторхи хагаралтай асуудлаар Хэвлэлийн бага хурал хийнэ.
09.00 цагт Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд шинэ эмнэлгийн үйл ажиллагаатай танилцуулах уулзалт болно.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...