Жимсэнд агуулагдах хортой бодисны хэмжээ 88 дахин их байна
- schedule 2015 оны 3 сарын 20
- chat_bubble 0
Хэт их бордсоноос болж түүнд агуулагдах химийн бодисны хэмжээ хэвийн үеийнхээс 88 дахин их байгаа 2469 тонн банана жимсийг зах зээлээс бүгдийг хурааж устгалд оруулна гэж Солонгос улсын Хүнсний Аюулгүй байдлыг хангах хорооноос мэдээлэллээ.
Өнгөрсөн жилийн 09 сард мөн л ийм их хэмжээний банана жимсийг хурааж байсан бөгөөд эдгээрт агуулагдах Iprodione, prochloraz зэрэг химийн бодис нь бордоогоор дамжин жимсний найрлагад нөлөөлсөн байгаа ажээ.
Иргэдийг аюулгүй хүнсээр хангахын тулд гадаадаас импортлон авдаг банана жимсэнд зайлшгүй шинжилгээ хийдэг боловч дээрх жимсийг импортлосон компани нь шинжилгээний хариу гарахаас өмнө банана жимсээ худалдаанд гаргасан ажээ.Тиймээс зах зээл дээр байгаа бүх жимсийг буцаан хураан авч устгалд оруулах юм байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...