Солонгосчууд АНУ-ын Элчин сайдаас уучлалт гуйсаар л...
- schedule 2015 оны 3 сарын 19
- chat_bubble 0
Хэдхэн хоногийн өмнө АНУ-аас БНСУ-д суух Бүрэн эрхт Элчин сайд Марк Риппертийн баруун хацар болон зүүн гарыг хутгаар зүссэн хэрэг гарсан билээ.
Энэ хэргийг Солонгос улсын иргэн, хоёр Солонгос улсыг нэгтгэх үйл хэрэгт сүүлийн 30 жилийн турш сайн дураараа оролцож буй 56 настай иргэн Ким Ки Жун үйлдсэн бөгөөд тэрээр сайдыг айлгахаар очсон боловч өөрийн мэдэлгүйгээр хутгаа гарган зүссэн гээд түүнээс уучлалт хүсч байгаагаа мэдэгдлээ.
Одоогоор түүнд гадаадын дипломат ажилтны амь насанд халдахаар завдсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэхээр завдаж байгаа ажээ. Иргэн Ким нь хоёр Солонгосыг нэгтгэх үйл хэргийн төлөө сүүлийн 30 жил тэмцэж байгаа нэгэн бөгөөд өнгөрсөн 2010 онд тус улсад суух Япон улсын Элчин сайдын толгой руу хатсан цемент шидсэн хэрэгтээ гурван жил тэнсэн харгалзах ял авч байсан юм байна.
Энэ хэрэгтэй холбогдуулан Арабын дөрвөн оронд ажлын айлчлал хийж байх үедээ Ерөнхийлөгч Пак Гын Хе Элчин сайд Марк Риппертэй утсаар ярин түүний эрүүл мэндийг лавлаж байсан бол айлчлалаас буцаж ирсэн даруйдаа Сөүл хот дах Севанс эмнэлэгт ирж, эргэв.
Элчин сайд Марк Рипперт хэд хоногийн өмнө Солонгос иргэн Кимд зүүн хацраа болон баруун гарынхаа чигчий хурууг зүсүүлсэн бөгөөд түүнд эхний ээлжинд 2 цаг гаруй мэс засал хийн хацар болон гарт нь оёдол тавьсан байна. Түүний хацарт 10 см урт, 80 ширхэг оёдол тавиулсан ба өнөөдөр бүх оёдлоо авахуулан эмнэлгээс гарах гэж байна.
Элчин сайд болон Америкийн бүх ард түмнээс уучлалт гуйж буй нэгэн иргэн эмнэлгийн гадаа өлсгөлөн зарлаж байгаа бол эрүүл мэндэд нь сайн хэмээн нохойн махтай шөл хийн аваачиж өгч байгаа нэгэн байна. Түүнийг хурдан эдгэрэхийг хүссэн Солонгос эмэгтэйчүүд уламжлалт бүжгээ бүжиглэсэн явдал нь хоёр улсын гадаад харилцаанд сэв суух вий хэмээн ихэд болгоомжлож буй бололтой.
Элчин сайдын хацрыг зүссэн явдал нь улс төрийн зорилгоор бус харин хэн нэгэн этгээд сэтгэлийн хөдлөлөөрөө хийсэн үйлдэл гэж АНУ болон бусад орны хэвлэлүүдэд бичиж байгаа бөгөөд түүний хацар зүсэгдсэнээр 2 улсын хоорондын харилцаанд ямарч өөрчлөлт орохгүй гэдэг нь ойлгомжтой юм. Гэвч Солонгос иргэд амь насанд нь аюул учраагүй байгаа Америкийн элчин сайдын төлөө ийнхүү санаа тавин уучлалт гуйсаар байгаа ажээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...