ABBA хамтлагийн хар үстэй дуучин Анни Фрид Лингстадын амьдралаас
- schedule 2016 оны 2 сарын 25
- chat_bubble 2
Алдарт "АББА" хамтлагийг албан бусаар Швед бүсгүй гэж ойлгогддог. Өөрөөр хэлбэл Швед улсын нэрийн хуудас болж байсан үе бий.
Тус хамтлагийн хар үст дуучин Анни-Фрид Лингстадын чадалтай хоолой «Money, money, money», «Super Trouper» зэрэг дууг дэлхийд алдаршуулахад гол үүрэг гүйцэтгэсэн.
Тэрээр хүүхэд насандаа маш хүнд бэрхшээлийг туулсан гэдэг. Гэтэл хойшдийн амьдрал ч тийм дардан байсангүй.
Анни-Фрид Лингстад (Anni-Frid Lyngstad) 1945 оны 11 сарын 15-нд Норвешийн Нарвик хотод төржээ. Түүний ээж Сюнни Лингстад тэр үед 19-хэн настай байсан гэнэ. Харин эцэг нь Гетлерийн армийн цэрэг Альфред Хаазе хэмээх гэр бүлтэй нэгэн байж. Германы арми ухарч байх үед "хайрт" бүсгүй нь жирэмсэн байжээ. Тэрээр ийм охинтой болсноо ч мэдээгүй байна. Хэзээ хойно 32 жилийн дараа 1977 онд "Брово" сэтгүүлийнхэн алдарт дуучны аавыг олсон байна. Гэвч Анни-Фрид аавтайгаа уулзахыг хүссэнгүй байна.
Тэр үед Сюнниг хууль бус хүүхэд төрүүлсэн /немцийн орхидсыг төрүүлсэн/ хэмээн доромжилдог байсан учраас охиноо Швед рүү эмээтэй нь амьдруулахаар явуулсан байна. Хэдэн сарын дараа ээж Сюнни нь бөөрний дутагдлын улмаас нас барсан ажээ. Тэрээр ийнхүү 21-хэн насандаа цэл залуугаараа нас баржээ. Ингээд Анни-Фрид өнчин үлджээ.
Хожим Агнета АББА хамтлагийн амжилтын үндэс нь хосуудын хайр дурлал байсан тухай ярьж байжээ. 1978 онд Агнета - Бьорн, 1981 онд Анни-Фрид ба Бенни нарын хайр дурлал дуусч салснаар АББА хамтлаг оршин тогтнох үндэсгүй болсон байна. . АББА хамтлагийн хамгийн сүүлд авахуулсан зураг дээр тэд, ядарсан, гунигтай байдалтай гарсан байдаг гэнэ.
Одоо гүнж /гүнгийн ахайтан/ Анни-Фрид Рёйсс фон Плауэн /Anni-Frid Reuss von Plauen/ (албан ёсоор бол Швейцарын ханхүүгийн бэлбэсэн эхнэр гэж дуудна) Альпын нурууны жижигхэн Церматт тосгонд Швейцарийн дээдсийн удмынхантай айлсан амьдарч байгаа. Тэр эрүүл мэнддээ анхааран эрүүл зөв хооллолтод суралцаж, биеийн тамирын дасгал сургуулиалт хийн байгаагаасаа залуу харагдан амьдарч байна.
Анни-Фрид 10 жилийн өмнөх ярилцлагадаа өөрийн карьераа дуссан талаар болон сонирхолгүй болсон тухайгаа ярьжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...