Сөүлд АНУ-ын элчинд халджээ
- schedule 2015 оны 3 сарын 4
- chat_bubble 0
Өмнөд Солонгост суух АНУ-ын элчин сайд Марк Липперт
Өмнөд Солонгост суух АНУ-ын элчин сайд Марк Липперт өнөө өглөө /III.5/ халдлагад өртжээ. Тэрээр нүүр болон гарандаа гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна. АНУ-ын элчин сайдыг сахлын хутгаар зүсч гэмтээсэн 55 настай эрэгтэйг баривчилжээ. Элчин сайд Марк Липперт өглөөний цайны уулзалтанд оролцох үеэр энэ хэрэг гарсан аж. Халдлага үйлдсэн эрэгтэй Вашингтон, Сөүлийн хамтарсан цэргийн сургуулилтыг эсэргүүцэн “Өмнөд болон Хойд Солонгос улс нэгдэх ёстой” хэмээн хашгирч байжээ. Гэхдээ халдлага үйлдэгч эрэгтэй Хойд Солонгосын агент гэх нотолгоо байхгүй хэмээн ВВС-д мэдээлжээ.
Марк Липперт нь Өмнөд Солонгост суух элчин сайдаар томилогдохоосоо өмнө АНУ-ын Батлан хамгаалахын сайдын туслахаар ажиллаж байжээ.
Эх сурвалж: WWW.NEWS.MN
Элчин сайдын биед халдсан 55 настай эрэгтэйг баривчилжээ
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...