Эрэн сурвалжлагдаж байсан залуу эх орондоо ирэх гэж байгаад нас баржээ
- schedule 2015 оны 2 сарын 11
- chat_bubble 0
БНХАУ-аас Замын-Үүд дэх хилийн боомтоор энэ сарын 2-ны өдөр 40 гаруй настай Мөнхжаргал гэгч залуу хөргөгчний хоёр давхарласан хайрцагт нуугдан улсын хилээр орж ирэх замдаа амиа алджээ. Талийгаач залуу бусдыг залилан онц их хэмжээний мөнгө залилсан хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа оргон зайлсан байж. Түүнийг эрэн сурвалжлаж байжээ. Тэрээр БНХАУ руу хууль бусаар хил нэвтэрсэн бололтой. Тиймээс эргэж хууль бусаар нэвтрэх гэж байгаад ийнхүү амиа алджээ.
Талийгаач дүү Мөнхбаяртайгаа утсаар ярьж БНХАУ-ын Эрээн хотод уулзахаар болзжээ. Ах нь Монгол руу буцаж гэрийнхэнтэйгээ уулзмаар байна гэснээр ийнхүү хөргөгчний хайрцанд амьсгалах нүх гарган орсон юм байж. Хайрцгийг хоёр давхарлаж гадуур нь скочоор битүүлж. Харин хилээр нэвтрэх үед дүү нь айж балмагдахдаа хайрцагны гадна талаас авсан бараа болон хөнжлөөр давхарлан хучсан байж. Ийнхүү амьсгалах нүхийг нь хааснаас болон Мөнхжаргал өөд болсон байна. Хэргийг Замын Үүдийн цагдаагийн хэлтсийнхэн шалгаж байна.
Талийгаачийн халаасанд “Надад ямар нэг зүйл тохиолдвол энэ хүмүүст хамаагүй шүү” гэсэн утга бүхий бичиг байсан гэнэ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...