Тарган загвар өмсөгч Тесс Холлидэй
- schedule 2015 оны 1 сарын 29
- chat_bubble 0
Тесс Холлидэй хэмээх бүсгүй дэлхийд алдартай нэгэн болжээ. Хичээл хийхээс залхаж 17 настайдаа сургуулиа хаясан байна. Тесс Instagram-д 350 мянган дагагчтай. Тэрээр одоо 29 нас хүрч байна.
Тесс өөрийн зургаа Instagram-д байнга тавьдгаас ийнхүү олон дагагчтай болжээ. Тесс бусад бүсгүйчүүдээс тарган. Тэгэхдээ бүр маш тарган. Түүнд ирдэг мэдээлэл, санал, сэтгэгдэл нь ихэвчлэн сөрөг байдаг гэнэ.
Тессд Италийн алдарт "Vogue and Refinery" сэтгүүлээс загвар өмсөгчөөр ажиллах санал тавьжээ. Одоо түүнийг дэлхий дахин хүлээн зөвшөөрч "Тарган үагвар өмсөгч" гэдгээр хэдийнэ таньдаг болжээ. Тесс хүүхнүүдэд хандаж,
-Битгий өөрийгөө бусадтай харьцуулж бай. Өөрийнхөөрөө байж, өөртөө сэтгэл ханамжтай байж өөрөөрөө бахархаж байх хэрэгтэй гэж хэлдэг байна. 29 настай энэ бүсгүй өнөөдөр 60 размерийн хувцас өмсдөг.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...