ХААХ
Хивсний толбыг арилгах хэд хэдэн арга бий
- schedule 2014 оны 12 сарын 19
- chat_bubble 0
Би хувьдаа хивсэн дээрээ ямар нэгэн зүйл асгачихаараа сандардаг. Учир нь хивсийг ихэвчлэн хонины ноосоор хийдэг тул тэр бүх үүссэн толбо нь арилдаггүй. Тиймээс хэн бүхэнд хэрэгтэй нэгэн зөвлөгөөг хүргэе.
- Толбыг тогтсон доор нь цэвэрлэх. Удаасан тохиолдолд дараа нь цэвэрлэхэд хүнд болох ба эсвэл арилахааргүй үлдэж болно.
- Толбыг эхний удаа аль болох ямар ч цэвэрлэх бодис ашиглахгүйгээр цэвэрлэхийг оролдох хэрэгтэй.
- Хивсэн дээр тогтсон шинэхэн толбыг цэвэрлэхдээ толбон дээр хүчтэй дарж цэвэрлэж болохгүй. Хүчтэй дарсан тохиолдолд толбо хивсний гүнд шингэн орно.
- Хивсэн дээр тогтсон толбыг цэвэрлэгээний шингэн бодисоор цэвэрлэхдээ ус хэрэглэхгүйгээр цэвэр бодисоор нь цэвэрлэх хэрэгтэй. Ус хэрэглэсэн тохиолдолд толбо нүүх аюултай.
- Хивсэн дээр тогтсон толбыг цэвэрлэхдээ гаднаас нь дотогш чиглэлээр цэвэрлэнэ. Дотроос нь гадагш чиглэлээр цэвэрлэсэн тохиолдолд толбо гадагшаа томрон нүүх аюултай.
- Толбыг цэвэрлэж хатаасны дараа толбоны үлдэгдэл дахин үзэгдэж болно. Үүний шалтгаан нь толбыг уусган цэвэрлэх явцад зарим хэсэг нь хивсний гүн дэх хуурай хэсэг рүү нэвчиж ороод, хивс хатсаны дараа дахин үзэгдэж болно. Энэ тохиолдолд цэвэрлэх процессыг толбо дахин харагдахгүй болтол хэд дахин давтан хийж болно.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...
САНАЛ АСУУЛГА
ИРГЭН ТА УЛААНБААТАР ХОТЫН А БҮСЭЭР ХУВИЙН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХОД ТӨЛБӨР АВДАГ БОЛОХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ ?
Танд гадаадад ажиллаж, амьдрах боломж гарвал яах вэ?